Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхэлдэйн театрын мэргэжлээр 10 хүүхдийг Санкт-Петербургт сургана

2009 оноос Монголын хүүхэлдэйн театрт урьд өмнө хэзээ ч хийгдэж байгаагүй шинэ тэсрэлт бий болсон. Зөвхөн хүүхдүүдэд 100 хувь ханддаг байсан бол 2010 онд насанд хүрэгчдэд зориулсан “Оддын шоу” нэртэй хүүхэлдэйн  элэглэл хийж эхэлсэн юм. Уг шоу нь өнөөдөр болох Хулангийн үдэш яруу найргийн цэнгүүнд тавигдах аж. Үүнд улс төрчид, урлаг соёлын одод, яруу найрагчдыг элэглэхээр зэхээд байгаа гэнэ. Мөн хүүхдэд зориулан энэ сарын 14-нд ОХУ-ын элчин сайд орос хэл дээр сургалт явуулдаг сургууль хамтран “Еремей” хааны домог мюзикл жүжгийг орос хэл дээр тавихаар зэхээд байга аж.  Энэ жилийн хамгийн том ажил нь БСШУЯ-наас ОХУ-ын Санкт-Петербург хотноо дөрвөн жилийн гэрээгээр 100 хувийн тэтгэлэгт хамруулан арван хүүхдийг хүүхэлдэйн театрын мэргэжлээр суралцуулахаар болжээ.  Мөн тус театрт 40 хүүхдийн бүрэлдэхүүнтэй уран сайхны студи анх удаагаа байгуулагдах гээд хүүхдүүдээ сонгон шалгаруулж байгаа  бөгөөд студид 1-11 дүгээр ангийн дуулах сонирхолтой, авъяаслаг хүүхдүүдийг урьж байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.