Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхэд хулгайлан зардаг 80 орчим гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Хятадын өмнө зүгийн Гандун мужид шүүх ганц өдрийн дотор 25 хүнд хүүхэд хулгайлсан хэргээр цаазаар авах ял оноолоо гэж өчигдур тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Тэднээс гадна 26 хүнийг энэ хэрэгтэй холбоотой гэж үзэн урт хугацаагаар шоронд хорих ял оноосон байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас БНХАУ-д хүүхдийн хулгайтай тэмцэх албан ёсны  компанит ажил эхэлсэн. Хятадад хэвлэгдсэн тоо баримтаар өнөөгийн байдлаар цагдаа нар хүүхэд болон насанд хүрэгчдийг хулгайлан зардаг 80 орчим гэмт бүлэглэлийг илрүүлж, 450 гаруй хүүхэд эмэгтэйг чөлөөлжээ. Хүүхдүүдийг хулгайлахаас гадна ядуу гэр бүлээс хямдхан үнээр худалдан авдаг байна. Тийм учраас Хятадын хууль сахиулах байгууллагынхан хулгайлагдсан хүүхдүүдийн эцэг эхийнх нь ДНК бүхий мэдээллийн сан байгуулах аж. Өнгөрсөн жил Хятадад арваннэгдүгээр сард 15 хүүхдийг цааш нь зарах зорилгоор хулгайлсан хоёр гэмт хэрэгтнийг цаазаар авчээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.