Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд төгөлдөр хуур бэлэглэв

Уран бүтээлийн “Монголз продакшн”-ы анхны уран бүтээл болох “Ах дүүс” уран сайхны  киноны орлогоос Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд төгөлдөр хуур хөгжим бэлэглэж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тус продакшны залуус “Ах дүүс” киногоо өөрсдийн хүчээр ямар нэгэн ивээн тэтгэгчгүйгээр бүтээсэн бөгөөд үзэгч нэг бүрийн тасалбарыг хандив болгон үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулахад зориулах гэнэ. Тэд өөрсдийн хийх ажлын эхлэл болгон киног бүтээхэд хамтран оролцсон  Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд  төгөлдөр хуур хөгжмөөр бэлэг барьж байгаа аж.
Мөн тус продакшныхан тун удахгүй “Хөөрхөн бор цэрэг” уран сайхны киноны зураг авалтдаа гарахаар бэлтгэж байгаа юм байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.