Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт

80 орны төлөөлөгч оролцсон Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаарх олон улсын бага хурал Нидерландын Гаага хотноо өчигдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх бага хурлыг тус улсын Нийгмийн асуудал, ажил эрхлэлтийн яам, ЮНИСЕФ болон Дэлхийн банкны дэргэдэх Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) хамтран зохион байгуулж байна. Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн байдлын тухай 2004-2008 оны хооронд хийсэн  судалгааныхаа шинэ тайланг ОУХБ бага хуралд танилцуулна. ОУХБ-ын мэдээгээр дэлхийд ажиллах хүчнээр ашиглаж байгаа хүүхдийн тоо 2004 онд 222 сая байсан бол 2008 онд 215 сая болж, гурван хувиар буурсан хэдий ч Африк тивд хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо нэмэгдсээр байна. Тус улсад 5-7 насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь ажил хийдэг бол Ази-Номхон далайн бүс нутгийн найман хүүхэд тутмын нэг, Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын арван хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлдэг байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.