Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхдийн тоглоомноос хорт бодисууд илэрлээ




Зууны мэдээ сонин Нарантуул зах болон зарим цэцэрлэгийн хүүхдийн тоглоомноос арав гаруй тоглоомын дээж авч БНСУ-руу шинжилгээнд явуулж “Korea Testing Research Instituteд шинжлүүлжээ. Тус лабораторийн шинжилгээгээр Монголоос аваачсан тоглоомоос Хүүхдийн эрүүл мэндэд онц аюултай кадми, хар тугалга, бор зэрэг химийн хортой бодисууд тогтсон хэмжээнээс ихээр агуулагдаж байгаа нь тогтоогджээ.


 

Хорт бодисуудын тухай товч

 

Хорт бодисууд

Онцлог

Хор хөнөөл

Тайл -бар

Кадми (Cadmium Cd)

Кадми бодисыг голцуу холхивч, зай, гэрэл зураг зэрэгт ашигладаг.  

энэхүү бодисонд хордсон тохиолдолд дотоод эрхтэнүүд мөн тархины мэдрэлийн сааталыг үүсгэж болзошгүй байдаг. Энэхүү бодис Ита өвчнийг үүсгэгч гол элемент учир ялангуяа энэхүү бодисын хордлого удаан хугацаанд илрэхгүй хожуу илэрсэн тохиолдолд бөөрний чулуу, бөөрний дудмагшил, уушигны хорт хавдар зэрэг өвчнийг үүсгэж болзошгүй байдаг.

 

Хар тугалга (Plumbum Pb)

Хар туглага нь ихэвчлэн хар туглагын орц орсон будаг юм уу найрлагандаа хар тугалга агуулсан усны хоолойгоор дамжиж гарсан ундны уснаас хордлого бий болдог.

Энэхүү бодисонд хордсон тохиолдолд мэдрэлийн тогтолцоо, ходоодны үйл ажиллагаа, цусны улаан бөөмөнд маш муу нөлөөг үзүүлдэг. Шинж тэмдэг нь толгой эргэх , оюун ухаан самуурах, хараа муудах, саа өвчин үүсэх, тархи үхжиж оюун ухаанаа алдах зэргээр илэрдэг.

 

Бор (Arsenic As)

Бор нь ихэвчилэн шавьж устгах хоронд агуулагддаг бөгөөд шавьж устгах хор цацагдсан хүнсний ногоо, жимсээр дамжин боронд хордох аюулд өртдөг.

Үүнд хордсон тохиолдолд улаан бөөм устан бөөр муудаж, мэдрэлийн саа өвчин тусах аюултай байдаг. Өвчний шинж тэмдэг нь гүйлгэх, өтгөн хатах, цус багадах зэргээр илэрнэ.

 

Содын гидроксин-Sodium hydroxide (Идэмхий сод, .   NaOH)

Идэмхий сод нь ихэвчлэн саван, хиймэл торгын утас, цаасны үйлдвэрлэлд өргөн ашиглагддаг цагаан талст хатуу биет бөгөөд уургыг хайлуулах хүчтэй шинж чанартай.

Хүний арьсанд ус уураг хоёр гол үүрэг гүйцэтгэдэг учраас энэ нь арьсанд хүрсэн тохиолдолд хайлж болзошгүй учир түлэгдэх аюултай юм.

 

Phthalate Зөөлрүүлэгч

Phthalate бодис нь голцуу хуванцарыг зөөлрүүлэхэд ашигладаг химийн зөөлрүүлэгч бодис юм.

Орчны гормоноос үүдэн илэрдэг бодис юм. Энэ нь хүний биед орсон тохиолдолд дотоод шүүрлийн саатал ба гаж согог, хорт хавдар зэрэг өвчнийг үүсгэдэг.

 

 

Энэхүү мэдээллийн хүрээнд "Зууны мэдээ" сонинд өгсөн албаны хүмүүсийн ярилцлагуудаас тоймлон хүргэе.

 1.Анагаах ухааны доктор, профессор Лее Жи Дунг: МОНГОЛЫН ТӨР ХҮҮХЭД БАГАЧУУДЫНХАА ЭРҮҮЛ МЭНДЭД АНХААРАХ ЦАГ БОЛЖЭЭ

-Монголоос авчирч шинжлүүлсэн хүүхдийн тоглоомны найрпагад хар тугалга их хэмжээгээр орсныг тоггоосон. Энэ хорт бодис биед орсноор цусны улаан бөөмөнд нөлөөлж хожим нь толгой өвдөх, толгой эргэх, хараа муудах, оюун ухаан самуурах, саа өвчин тусах зэрэг маш олон муу нөлөөтэй байдаг. Иймд хар тугалгатай тоглоомноос болгоомжилж, худалдаж авахгүй байх нь чухал. Хар тугалгатай тогпоом хорт хавдрын шалтгаан болж, цус багадна. Үүгээр удаан хугацаагаар хордоход сонсгол муудаж, цусны даралт нэмж, бөөрний дутагдалд оруулж үхэлд хүргэх аюултай.

-Худалдааны төвүүд болон хүүхдийн цэцэрлэгээс сонгож явуулсан тоглоомд ийм их хорт бодис байна гэхээр хуухдийн дэргэд аюул зэрэгцэж байна гэсэн үг. Тэгэхээр бид яах өстой вэ?

-Бага насны хүүхэд тоглохдоо гол төлөв амандаа хийж тоглодог. Тэгэхээр ямар ч хор шингээгүй тоглоом хэрэглүүлэх нь эн тэргүүний ажил. Үүнд төр засаг, эцэг эх, асран хүмүүжүүлэгч бүгд анхаарах ёстой. Манай Солонгос улс хар тугалга, кадми, зөөлрүүлэгч бодис, идэмхий сод зэрэг бодисууд орсон тоглоом хилээр нэвтрүүлэхийг хориглосон, ийм тоглоомууд худалдаалагддаггүй.

 

2-БНСУ-ын "Маду" хүүхдийн цэцэрлэгийн зрхлэгч Ли Хи Ран: Монгол, Солонгосын багш нарыг солилцож, туршлагаасаа хуваалцахад бэлэн байна

-Хүүхдийн тоглоомоо та бүхэн хэрхэн сонгодог юм бэ?

-Ямар ч улсаас тоглоом орж ирсэн урьдчилан шинжилгээ хийж, хүүхдэд хоргүй гэж үзвэл манай улсад худалдаалах эрх олгодог. Бид голдуу модон тоглоом сонгодог. Тэгэхээр солонгос хүүхдүүд хорт бодисгуй тоглоомоор тоглож байна гэж итгэж болно.

 

3."Капитал" группийн өрөнхийлөгч П.Батсайхан.Тоглоом хуүхдэд ээлтэй байх естой

-Манай улс хүүхэд, залуусын орон. Төрөх хүүхдийн тоо өдрөөс өдерт нэмэгдэж, улам залуужиж байгаа өнөө үед хүүхэддээ чиглэсэн бодлого, тоглох тоглоом, амьдрах орчинд нь онцгой анхаарах ёстой. Хүүхдийн эрүүл мэнд, юугаар тоглуулах вэ гэдэгт багаас нь анхаарах хэрэгтэй. Тоглоом гэдэг хүүхдэд ээлтэй, аюулгүйгээс гадна давхар ач холбогдолтой байх хэрзггэй.

-Хүүхдийн эрхийг хамгаалахын тулд нэн тэргүүнд ямар ажил хийх вэ?

-Эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгох шаардлагатай. Эдийн засгийн хямрал хүүхдийн эрх зөрчигдөх нэг шалтгаан болж байна. Төр, засаг, төрийн бус байгууллагууд, иргэд хамтран хүүхдийг бүх төрлийн эрсдэлээс хамгаалах үүрэгтэй.

 

4.ЭМЯ-ны мэргэжилтэн Б.Бурмаа: Монгол хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ долоо дахин их байна

-Хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламжийг судалсан талаар ярилцлагаа эхэлье?

-2005 онд Улаанбаатар хотын хүүхдүүд, төв замын дагуу амьдардаг 12 хүртэлх насны 120 хүүхдийн цуснаас дээж авч дахин шинжилсэн. Хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 16 микро грамм гарсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан хүүхдийн цусанд хар тугалга байх ёсгүй гэж үздэг.

-Хүүхдүүдийн цусны дээжийг хаана шинжлүүлсэн бэ. Өртөг ихтэй байсан уу?

-Хоёр шинжилгээг ОХУ-ын Ангарскийн Анагаах ухааны хүний экологийн төвд шинжлүүлсэн. Нэг шинжилгээний үнэ зургаан ам.доллар, нийт 2000 ам.доллар болсон. Бүх шинжилгээний зардлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хариуцсан. Шинжилгээнээс хоёр хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж нь 70 микро грамм гарсан. -Орчин үеийн лабораторитой болъё гэвэл хэдий хэмжээний санхүүжилт хэрэгтэй вэ?

-Зөвхен хар тугалл>1г шинжлэх лаборатори байгуулахад 300 сая төгрөг хэрэгтэй. Цаана нь олон элемент байна. Маш сайн, олон төрлийн элемент судалдаг багаж авахад дор хаяж хоёр тэрбум тегрөг шаардандана. Гэтэл анагаах ухааны салбарт өгч байгаа мөнгө нь нэг тэрбум шүү дээ.

-Цусанд хар тугалга орсон бол хэрхэн эмчлэх вэ. Биеэс эргэж гарах уу?

-Хүнд металл цусанд орвол шингээдэг, үгүй бол идэвхгүй болгодог тусгай бэлдмэл байдаг. Манайд байдаг эсэхийг нь мэдэхгүй юм. Гэхдээ энэ эмийг мэргэжлийн өвчтэй үед хэрэглэдэг. Тухайлбал баттерей, засварын газарт, ажилладаг хүмүүс хүссэн ч хүсээгүй ч хар тугалгатай харьцаж байна. Энэ тохиолдолд энэ эмчилгээг хийдэг. Хүүхдэд хэрэглүүлдэггүй.

 

5.МХЕГ-ын ахлах шинжээч П.Хосбаяр: Ганзагаар орж ирсэн тоглоом лабораториос гадуур худалдаалагдаж байна.

-Хилээр орж ирж байгаа тоглоомыг бүгдийг нь шинжилгээнд хамруулах ёстой юу?

-Хил, гаалиар орж ирсэн бүх тоглоом шинжилгээнд хамрагдах ёстой. Гэвч чингэлгээр тоглоом оруулах нь бага ихэвчлэн ганзагаар орж ирдэг нь гол асуудал болж байгаа юм.

-Ганзгаар орж ирж байгаа тоглоомыг өөрсдөө шинжлуүлэх тохиолдол байх уу?

-Ганзагаар орж ирж байгаа тоглоом шинжилгээнд ирдэггүй. Хотод зарагдаж байгаа тоглоомыг Мэргэжлийн еренхий газрын байцаагчид шалгах эрхтэйгээс нийслэлийн лабораториор шинжлүүлж байгаа.

-Хуурамч, баталгаагүй тоглоомд ямар өөрчлөлт гардаг вэ. Хуурамч гэдгийг нь яаж мэдэх вэ?

-"Нарантуул", "Бөмбөгөр" болон бусад захаар зарагдаж байгаа тоглоом бариад үзэхэд өе сэвтэй, хүүхдийн гар урах аюултай, өнгө будагтай байна. Хүүхдийн тоглоом гэдэг гадна талдаа ил будалт хийсэн байх ёсгүй. Тэр нь хууларч хүүхийн гэдсэнд орно гэсэн үг. Хуванцар материалаар хийсэн тоглоом будаг нь хуван-цартаа шингэсэн, яг л тэр өнгеө барьж байх ёстой. Гэтэл гараар барих төдийд л л будаг нь хуулраад унах жишээтэй. Мөн будгийг нь хуулаад үзэхээр бичиг гараад ирдэг.

 

6. Стандартчилал хэмжилзүйн үндэсний газрын Стратеги, удирдлага, төрийн захиргааны хэлтсийн дарга О.Отгонсайхан:Ганзгаар оруулж ирсэн тоглоом буцаан татах эрхзүйн үндэсгүй болдог

-Бүх тоглоом шинжилгээний стандартаар орох уу?

-Ихэнх бүтээгдэхүүн хяналттай байгаа ч бүгдэд нь шинжилгэз хийж чадахгүйг бүгд хүлээн зөвшөөрнө байх. -Ганзгаар орж ирж байгаа бүтээгдэхүүн шинжилгээнд хамрагддаг уу?

-Энэ л гол асуудал шүү дээ. Шинжилгээнд хамрагддаг эсэх нь мэдэгдэхгүй хил, гаалиар орж ирснээр эрсдэлд оруулж байна. Евро стандартыг нутагшуулах талд Засгийн газар анхаарч, ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Шууд авчраад хуулаад харьцуулаад тавьж болдоггүй юм. Солонгос, Сингапурын стандартын туршлага манайд ойрхон, нүтагшүулахад боломжийн санагдсан.

-Гадаадын бусад оронд Хятадын тоглоом оруулахгүй гэсэн хууль гаргаж, тоглоом буцаан их татдаг. Манайхаас тоглоом буцаан татдаггүй. Гэтэл чанар, стандартын баталгаагүй тоглоом борлуулагдсаар л байна?

-Тоглоом импортлогч үйлдвэрлэгч байгууллагатай гэрээ байгуулаад баталгаажилт чанарын тэмдэгтэй бүтээгдэхуүн оруулж ирэхэд ямар ч асуудалгүй. хортой, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлбэл тэдний бүтээгдэхүүн манай хүүхдэд сөргөөр нөлөөллөө гээд хоёр орны дипломат харилцааны буцаан таталт хийх боломжтой. Гэтэл манайхан эрээний зах дээрээс хэнээс ч хамаагүй тоглоом оруулж ирдэг. Нөгөөхийг нь буцаах ямар ч боломжгүй байдаг. Нөгөөтэйгүүр манай лабораторийн хүчин чадал муу байна. Ганзгаар орж ирж байгаа бүтээгдэхүүнээс болж эрсдэлд орж байна.

-Ганзгын наймаагаар оруулж ирсэн бүтээгдэхүүнийг буцаан татаж болдоггүй юм уу?

-Эрх зүйн үндэсгүй болно. Хувь хүнтэй харьцаж хариуцлага тооцох ямар ч үндэсгүй болж байгаа. Худалдааны гэрээний дагуу гэрээгээ байгуулаад асуудал үүсвэл буцаан таталт хийнэ. Хятадын талаас" Та нар гадагшаа бүтээгдэхуүн экспортлох эрхгүй газраас авсан. Манай чанартай бүтээгдэхүүн аваагүй байна" гэдэг. Эрх авсан компани байдаг. Хоёр улсын хэлэлцээрийн дагуу үүнийг харилцан хүлээн зөвшөөрсөн.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.