НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн оролцоог дэмжиж, дуу хоолойг нь сонсох зорилгоор жил бүр Олон Улсын хүүхдийн нэвтрүүлгийн өдрийг арванхоёрдугаар сарын 10- ны өдөр зохион байгуулдаг байсан билээ. Тэгвэл дээрх өдрийг энэ жилээс гуравдугаар сарын 6-нд тэмдэглэхээр болжээ.
Дэлхийн 100 гаруй оронд өвөрмөц маягаар тэмдэглэдэг уламжлал тогтон, жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг эл арга хэмжээг манай улс “Хүүхдийн эрхийг хүүхэд бүрт” гэсэн уриатайгаар зохион байгуулах болсныг Хүүхдийн төлөө үндэсний газраас мэдээлж байна.
Тус нэвтрүүлгийн үеэр хүүхдүүд төрийн тэргүүнтэй үзэл бодлоо солилцон, өөрсдийн тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэж чаддагаараа онцлог юм.
Б.ЖАГААНАА







0 Сэтгэгдэл