Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулдаг уламжлалтай билээ.
18 дахь удаагаа болох энэ удаагийн наадам маргааш Хүүхдийн ордонд болох гэж байна. 1993 оноос эхлэлтэй уг арга хэмжээг 2005 оноос Д.Лувсаншаравын нэрэмжит болгон зохион байгуулж буй юм. Өнгөрсөн жил уг уралдаанд ОХУ-ын Буриадаас “Акварель” хамтлаг урилгаар оролцон хүрээгээ тэлсэн.
Энэ жил нийслэлийн есөн дүүргийн 93 сургуулийн 6500 гаруй сурагч эхний шатанд оролцож, төгсгөлийн шатанд 23 сургуулийн 2600 хүүхэд тунаж үлдээд байна. Гэрлэх ёслолын ордон, нийслэлийн Боловсролын газар, Хүүхдийн ордонтой хамтран явуулж буй тэмцээний шилдгүүд маргааш тодорно.
Ж.ЭРДЭНЭ







0 Сэтгэгдэл