Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхдийн мөнгийг сэргээх асуудлаар АН ажлын хэсэг байгууллаа

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр орой 18.00 цаг хүртэл хуралдлаа. Хүүхдийн мөнгийг сэргээх асуудлаар хаврын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга байр сууриа илэрхийлсэн учир тэд ч энэ талаар ярилцжээ. Мөн энэ асуудлыг сэргээгээч гэсэн саналыг АН-аас УИХ дахь бүлэгтээчуулганы завсарлагаар тавьсан юм байна.

Тиймээс тэд Бүлгийн дарга Ч.Сайханбилэг, дэд дарга Л.Гантөмөр болон Байнгын хороодын дарга нараа оролцуулсан Ажлын хэсэг байгуулжээ. Хүүхдийн мөнгийг олгох боломжийг тэд судлах гэнэ. Мөнгөний хэмжээг 20.000 төгрөг болгож нэмэх эсэхийг Ажлын хэсэг судалсны дараа шийдэх юм байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүдэд Амлалт нэхэх ард түмний холбооноос буюу жагсагчдаас хүргүүлсэн шаардлагын талаар хэлэлцжээ.

Бүлэг, нам гэхийн оронд төрийн институцийн хувьд УИХ нэгдсэн байр сууриа илэрхийлсэн нь зөв гэж тус намын бүлгийнхэн үзсэн аж. Жагсагчид 72 цагийн дотор хариу өгөхийг шаардсан учир энэ хугацаанд багтан УИХаас хариу өгнө, үүнд нь АН-ын бүлгийн гишүүд бодлоо нэмэрлэх гэнэ. Цаг үеийн эдгээр асуудлаас гадна энэ долоо хоногт хэлэлцэх асуудлаар байр сууриа мөн тодорхойлжээ. Тухайлбал, Таг нуулын байгууллагын тухай багц хуулийн төслийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд мэдээлэл хийсэн байна.

Гүйцэтгэх засаглалын харьяа байгууллагууд удирдлагаа ард түмнээс мандат авсан УИХ, Засгийн газрын бүрэн эрхээс илүү буюу зургаан жилийн хугацаагаар томилдог “моод” бий болсныг АН-ынхан эсэргүүцжээ. Тий мээс дөрвөн жилээр, гэхдээ УИХ-ын сонгуулиас зөрүүлж томилгоо хийдэг байх нь зөв гэж үзсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.