Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХҮҮХДИЙН ЗУРАГ УРЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭВ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мөн өдөр Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээгдсэн эмзэг бүлгийн болон асрахын хүүхдүүдийн зураг, урлалын үзэсгэлэнг үзэж сонирхлоо. 
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж байгаа энэ арга хэмжээнд “Амьдрах ухаан-урлахуйн төв”-ийн хүүхдүүд 500 гаруй бүтээлээ толилуулж байна.
Үзэсгэлэнг эгэл баатар Д.Эрдэнэбат, боловсролын тэргүүний ажилтан Р.Бийраа нар 7 дахь жилдээ гаргаж байгаа бөгөөд хүүхдүүдийн бүтээл 2009 онд БНСУ-д болсон олон улсын наадмаас алтан медаль хүртжээ.
“Орчин, нөхцлийг нь бүрдүүлээд өгвөл манай хүүхдүүд юуг ч бүтээж чаддаг гэдгийг энэ үзэсгэлэн харууллаа. Монголын хүүхэд бүхэн өрсөлдөх чадвартай иргэн болох ёстой. Чамгүй их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулж олон сайхан бүтээл хийсэн хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, өрхийн тэргүүний хувьд баяр хүргэе” гэж Ерөнхий сайд хэлээд өөрийнхөө нэрэмжит зураг, урлалын уралдаанд амжилттай оролцсон 300 хүүхдэд шагнал гардууллаа.
Үзэсгэлэн 2010 оны 6 дугаар сарын 1-8-ны өдрүүдэд ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.   

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.