Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиойж байна

Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар “Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг” зохион бичлэг, гар зураг, шүлгийн уралдаан зарлаж байгаа аж.
Хүүхдийн дуу хоолойг сонсох, гэр бүлд нь хүчирхийлэл байна гэдгийг илэрхийлсэн 200 хүүхдийн бүтээлд дүн шинжилгээ хийн харуй үйлдэл үзүүлэх зорилготой уг уралдаанд 5-18 насны эрэгтэй, эмэгтэй хүүхдийн өөрсдийн хүслээр оролцох боломжтой аж. Оролцох хүүхдийн бүтээлийг дүүрэг, аймаг, сумын хэмжээнд үе шаттай шалгаруулан зохойн байгуулах багт ирүүлэх юм байна. Уралдаан 5-10, 11-14, 15-18 гэсэн гурван насны ангилалаар болох бөгөөд оролцох хүүхэд өгөгдсөн сэдвийн дагуу гол санаагаа тодорхой гаргасан байх шаардлагатай аж. Зохион бичлэгээр оролцох бол 200 үгэнд багтааж бичих, шүлгээр оролцох бол 12-оос доошгүй мөртэй байх шаардлага тавьжээ.
Харин зургаар оролцох хүүхэд А3 хэмжээтэй ватум цаасан дээр бүтээлээ зурах аж. Бүтээлийг ирэх сарын 20-ны дотор Хүүхдийн төлөө газар, FM104.5 радио, Монголын үндэсний радиогын “Өглөөний мэнд нэвтрүүлэг”, “Цох” хаягаар хүлээн авах юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.