Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхдийг хөгжүүлэх бодлогын шинэчлэлийг эхлүүлнэ

Монгол Улс хүүхдээ хөгжүүлэх бодлогын шинэчлэл хийх цаг болсныг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн С.Батболд сануулж, гэр бүл төвтэй хүүхдийн хамгааллын цогц бодлого хэрэгжүүлж эхлүүлэхийг үүрэг болголоо

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн ээлжит хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн С.Батболд хэлсэн үгэндээ “Сүүлийн үед “хүүхэд хамгаалал, хүүхэд төлөвшил, хүүхэд төлөвшил, хүүхдийн хөгжил, хүүхдийн иргэншил” гэж их ярьж байгаа ч бодит амьдрал дээр хүүхдэд хүрсэн өөрчлөлт, үр дүн мэдрэгдэхгүй, хүүхдүүд хохирсоор байна” гэж анхааруулллаа.
Тиймээс Засгийн газраас шийдвэртэй алхам хийх болно гэдгээ хэллээ. Сүүлийн үед хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг ихсэх боллоо. Энэ талаар тодорхой, шуурхай арга хэмжээ авч, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг ХЗДХЯ болон холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Мөн хөдөө орон нутагт хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хөгжлийг хангахад ихээхэн анхаарч, хот хөдөөгийн тэгш бус байдлаас үүдэлтэй ялгааг арилгах, хүүхдийн сургууль цэцэрлэгийн ойр орчмын газрыг бусдад олгохгүй байх үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө.
Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Бид хүүхдэд 1 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр хүүхдийн хөгжил, улсын нийгэм эдийн засгийн хөгжилд 2 дахин өсөлт бий болгох тийм үр дүнг хүлээж байна гэлээ.
Түүнчлэн бичиг баримтгүй хүүхдүүдийг энэ жилдээ багтааж бичиг баримттай болгох, эх орны хувь хишгийг тэргүүн ээлжинд олгоход Засгийн газраас анхаарч ажиллаж байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.