Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүн юунаас болж хурхирдаг вэ?

Насанд хүрэгсэд унтахдаа хурхирах нь жирийн үзэгдэл мэт санадаг. Гэтэл дийлэнх нь таргалсан хийгээд архи ууснаас болж хурхирдаг байна. Зарим хүүхэд унтах үедээ яагаад хурхирдаг вэ? Энэ талаар мэргэжилтнүүд  хурхирдаг хүүхдийн 90 хувь нь гүйлсэн булчирхай томорсонтой холбоотой хэмээн дүгнэжээ.   Хэрвээ таны хүүхэд унтаж байхдаа хурхирдаг бол энэ нь удаан хугацаагаар үргэлжилж байвал мэргэжлийн эмчид хандаарай. Мөн эмчид хандахаасаа өмнө хүүхдийнхээ өсөлт бойжилтыг сайтар ажиглаж, ямар шалтгаан зовиур илэрч байгааг тайлбарлаж зөв оношлуулах нь чухал.

Хурхирах гэж юуг хэлдэг вэ?

Агаарын урсгал амьсгалын замаар дамжих үед залгиур хоолойн зөөлөн бүтцүүд өөр хоорондоо мөргөлдөхөд үүсдэг дуу авиаг хурхирах гэнэ. Хурхирах нь хурхирч буй хүндээ гэхээсээ илүү орчин тойрны хүмүүст томоохон асуудал болдог.
Хурхирах нь хамрын жим ба залгиурын төрөлхийн нарийсал, хамрын ур, хүүхэн хэл урт, доод эрүү арагшаа байх, гүйлсэн булчирхайн томролт, таргалалт зэргээс үүсдэг.
Түүнчлэн хурхиралт үүсэхэд залгиурын булчингийн сулралт үүсгэдэг ядрах, нойрны хямрал, архи, нойрсуулах бэлдмэл, тамхи татах, бамбай булчирхайн үйл ажиллагаа багасах, хөгшрөлт зэрэг  хүчин зүйл нөлөөлдөг байна. Хурхиралт нь нойрон дундуур тархийг үе үе богино хугацаанд сэрээдэг тул өдөр нойрмоглох нь архаг хурхиралтын үндсэн шинжийн нэг болдог.   Тамхичид тамхи татдаггүй хүнээс хоёр дахин илүү хурхирдаг бол Их Британид 35 сая хүн хурхирдаг гэсэн тооцоо байдаг аж.

Хурхиралт үүсгэдэг хүчин зүйлүүд

1. Архи болон нойрсуулах эм
2. Илүүдэл жин
3. Ханиад, харшил, хамар битүү үед амаараа амьсгалах
4. Тамхи
5. Эгц дээшээ харж унтах
6. Хурхиралт нь нойрсолтын апноэ /амьсгал тасалдах/-г үүсгэдэг бөгөөд           амьсгалд оролцдог хүзүүний булчингууд амьсгалын замыг бөглөж унтаж          байх үед амьсгал үе үе тасалдаж хүчилтөрөгчийн дутагдалд ордог .
7. Бага зэрэг хурхирах нь өдөр ядарснаас, амралтгүй байснаас болдог.
8. Удаан хугацаагаар үргэлж хурхирах нь даралт ихдэх, зүрхний шигдээс                          зэргээс шалтгаалдаг.

Хурхиралтыг багасгах хүчин зүйлс

1. Орой спиртийн төрлийн ундаа хэрэглэхээс татгалзах
2. Жингээ тогтмол барих
3. Дэр дэрлэх
4. Хажуу тийш харж унтах
5. Хамраа амьсгалахад чөлөөтэй болгох

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.