Дээрх асуултад Стэнфорд, Аляскийн их сургуулийн эрдэмтдийн хамтарсан багийнхан “тийм” гэж хариулжээ. Тэр ч бүү хэл хүнийг баавгай, зурам, алагдаахай зэрэг амьтад шиг ичээх арга боловсруулсныг “The Guardian” сонинд мэдээлсэн байна. Зүрхний цохилтын тоог минутад 14 болгож, бодисын солилцоог хэвийн хэмжээнээс бууруулснаар хүн ичих боломжтой болох юм.
Эрүүл мэндэд аюулгүй аргаар хүнийг унтуулж ичүүлэх бөгөөд тэр үед биеийн дулаан 30-36 хэмийн хооронд хэлбэлзэнэ. “Энэ арга онолын хувьд бүрэн боломжтой.
Одоо хүн дээр турших л үлдлээ. Хүнийг ичээх арга боловсруулсан нь урт хугацааны судалгаа, шинжилгээнд явж буй сансрын нисгэгч, одон орончдын хувьд чухал ач холбогдолтой” хэмээн Стэнфордын их сургуулийн профессор Крэйг Хэллер ярьжээ.







0 Сэтгэгдэл