Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүн дайрсан эрүүгийн төлөөлөгчийг гурван жил хорино

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэсгийн эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Ууганжаргал энэ оны нэгдүгээр сард 74-70 СЭА улсын дугаартай “Тоёота Креста” маркийн машин согтуугаар жолоодож яваад замын хажуугаар явж байсан иргэн М-ыг дайрч, амь насыг нь хохироон хэргийн газраас зугтсан юм. Уг хэргийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 20 дугаар шүүх хэлэлцэж, түүнд гурван жил нэг сар хорих ял оноожээ. Тэрбээр уг ялыг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд өчигдөр Давж заалдах шатны IX шүүх уг хэргийг хэлэлцэн анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээлээ. Ц.Ууганжаргал нь өнгөрсөн есдүгээр сард урсгал сөрж яваад 12 настай охины амийг хохироосон цагдаа жолоочийн дүү нь гэнэ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.