Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүн дайрсан хятадыг машинаа зэвсэг болгосон гэж үзлээ

Дорноговь аймгийн Айраг суманд өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын хөрөнгө оруулалттай жоншны уурхайн хамгаалагч болон нут гийн иргэдийн хооронд зодоон болсон. Энэ зодооны үеэр “Эжунмэн” компанийн захи рал Соёлт Дорноговь аймгийн Айраг сумын иргэн Т.Сүхболдыг автома шинаараа дайрч амийг нь хохироосон. Эх сурвалжийн мэдээлснээр хохирогч Т.Сүхболд толгой, хөлдөө хүнд гэм – тэл авч амиа алдсан.

“Эжунмэн” компанийн захирал Соёлт “Ниссан Инфинити” маркийн 74- 63 УБС дугаартай машинаараа нутгийн иргэнийг дайрч амь насыг хохироосон шалтгаанаа цагдаагийнханд “Эмх замбараагүй байдал бий болж, намайг айгаад зугтах үед хүн дайрагдсан байсан. Санаатайгаар хүн дайрч хөнөө гөөгүй” гэж тайлбарлаж байсан. Гэвч энэ нь шалгалтын явцад худал болох нь тогтоогдсон бололтой. Энэ хэргийг өдгөө нийслэлд шалгаж байгаа бөгөөд зам тээврийн осол гэж үзэн ЗЦГын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтэс шалгаж байсан ч УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлжээ.

Бидний авсан мэдээллээр тус компанийн захирлыг “Автомашинаа зэвсгийн чанартайгаар ашиглан санаа тайгаар хүний амь хохироосон” гэж үзээд тус хэлтэст шал га хаар болсон байна. “Эжунмэн” компанийн захирлыг Ганц худагийн цагдан хорих төвд саатуулжээ.

Г.Орчлон

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.