Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүн амины ноцтой хэргийг шалгах Ажлын хэсэгт хүч нэмэгдүүлэв

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын гуравдугаар багт оршин суудаг найман настай Р.Мөнхзаяа охины амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг энэ сарын 3-нд гарсан. Охины цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гэмт этгээд түүнийг хүчирхийлээд амь насыг хохироосон нь тогтоогдсон. Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрынхан энэ хэргийг илрүүлэхийн тулд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа ч гэмт хэрэгтнийг одоогоор тогтоогоогүй байна.

Тиймээс Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хэрэг гарсны маргааш ЭЦГ, УМБГ-ын ажилтнуудаас бүрдсэн Ажлын хэсэг томилон тус аймагт болон бусад газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир уржигдар тушаал дахин гар гаж дээрх Ажлын хэсэгт хүч нэмэгдүүлж Хөвсгөл аймаг болон бусад орон нутагт илгээж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх талаар арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгосон байна.


Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.