Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багцыг хүргэж эхэллээ

“Ковид-19” цар тахлын онцгой нөхцөл байдал үүсээд буй энэ үед хүнсний тусламж шаардлагатай өрхүүдэд чиглэсэн үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалтыг ХНХЯ-нд төвлөрүүлсэн. Улмаар тусламж, дэмжлэг үзүүлсэн болон үзүүлэх өрхүүдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, оролцогч талуудыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж буй. НҮБ-ын харьяа байгууллагууд болох Хүнс, хөдөө ахуйн байгууллага, Хүүхдийн сан болон Улаан загалмай нийгэмлэг, Дэлхийн зөн, Каритас Чех, Мерси Кор, JSCInt байгууллагууд хүнсний тусламж, дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай нөөцийг судлан тодорхойлж ХНХЯ-д дэмжлэг үзүүлж буй. Үүний дагуу ХНХЯ, МУЗН хамтран хүнс тэжээл дутагдалтай айл өрхүүдэд хүнсний багцыг өчигдрөөс хүргэж эхэллээ. Эхний ээлжид Улаанбаатар хотод хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багцыг хүргэх юм. Тус ажлыг ХНХЯ, МУЗН, УОК, дүүргүүдийн Тамгын газрын удирдлага, томоохон аж ахуйн нэгж байгууллага хамтран зохион байгуулж байна. ХНХЯ хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж, хүнсний эрхийн бичгийн мөнгийг цаг хугацаанд нь цахимаар шуурхай шилжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл