Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүнсний аюулгүй байдал сайжирлаа

Хөдөө орон нутагт хэрэгжиж  байгаа төсөл хөтөлбөрүүдээс иргэдийн сэтгэлд нийцэж, үр өгөөжөө өгч буй нэгэн төсөл бол “Тогтвортой амьжиргаа-2 ” төсөл юм.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын харъяа Багануур дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс лабораторийн тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэх,   хүчин чадлыг нь сайжруулах чиглэлээр дүүргийнхээ иргэдтэй хамтран “Тогтвортой амьжиргаа-2” төсөлд хандаж санал санаачлага гаргасны үр дүнд төслийн хөрөнгөөр 4 680 000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн багаж болох лактоскан, рН-метртэй болжээ.
Лактоскан хэмээх энэхүү  багаж нь овор хэмжээ бага бөгөөд бүх төрлийн сүүнд богино хугацаанд /2 минутанд/   9 төрлийн үзүүлэлтийг нэг дор илэрхийлэх бололцоотой  аж. Тоон үзүүлэлтийг хэвлэн гаргах ба үр дүнг шууд харж болно. Авч явахад хялбар ба зөөврөөр ашиглах боломжтой . Хөдөө орон нутагт аккумуляторт цэнэглэн ажиллуулдаг. Нөгөө нэг багаж нь бүх төрлийн маханд  богино хугацаанд  pH  буюу  шинэлэг, хуучин  байдлыг тодорхойлох үүрэгтэй.
Газар дээр нь шинжилдэг дээрх багажуудыг  төслийн хүрээнд хүлээн авснаар дүүргийн хүн амын мах, сүүний чанар аюулгүй байдлыг богино хугацаанд тодорхойлж холбогдох арга хэмжээ авахад тус дөхөмтэй болжээ. Хамгийн чухал нь тухайн төслийн нийт өртгийн 5%-ийг мэргэжлийн хяналтын газрын ажилчид болон “Багануур” ХК-ны ажилтан албан хаагч 1047 иргэдийн тус дэм, идэвхитэй оролцоотойгоор  бүрдүүлсэн байна.
Б.Эрдэнэчимэг "Монцамэ"

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.