Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүний хөгжлийн сангийн мөнгийг иргэн бүрт олгоно

Өнгөрсөн лхагва гаригт болсон Засгийн газрын хуралдаанаар Хүний хөгжил сангаас хишиг хувь хүртээгүй үлдсэн иргэдэд дөрөвдүгээр сарын эхний хагасаас хишиг хувь хүртээх шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар манай улсын 1,2 сая гаруй иргэн 85,3 тэрбум төгрөгийн хишиг хувь хүртээд байгаа гэнэ. Дөрөвдүгээр сард эхлэх, дараагийн ажлын бэлтгэл ямар байгааг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Д.Баярсайханаас тодруулбал

– Улсын хэмжээнд хишиг хувь тараах 1700 шахам хэсэг, баг ажиллаж байгаа. Түрүүчийн удаа Цагаан сар дөхсөн байсан учраас хэсгүүдэд нэмэлт хүч ажиллуулсан. Олон хоногоор сунаж ажилласан хүмүүс их ядарсан. Бид Нийслэлийн засаг даргын Тамгын газартай хамтраад хэсгүүдээ гудамж, орон сууц, орцоор нь нарийн хуваарь гарган ажиллахаар төлөвлөж байгаа. Хорооны хэсэгт нэг л нийгмийн ажилтан байдаг. Тиймээс тэдэнд хүндрэл учруулахгүй, ажлын цагийг сунгахгүйгээр ажиллах нөхцлийг судалж байгаа.

-Энэ удаад хишиг хувь хүртээгүй иргэн хэчнээн байна.

– Монгол Улс 2,737,000 хүн амтай. Түүнээс эхний хагас жилд төрсөн хүүхэдтэйгээ бараг 1,700,000 иргэн дөрөвдүгээр сард хишиг хувиа хүртэх юм. Бид иргэн бүрт хүрэлцэх дэвтрийг хэвлүүлчихсэн. Хамгийн гол нь иргэд гаргасан хуваарийн дагуу хишиг хувиа авбал хэн хэндээ чирэгдэл учруулахгүй гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.