“Хүний хөгжил сан”-гаас хишиг, хувь аваагүй иргэдэд хишиг, хувь хүртээх ажлыг 2010 оны 4 дүгээр сарын эхний хагасаас эхлүүлнэ. Монгол Улсын Ерөнхий сайдаас 2010 оны 3 дугаар сарын 5-нд өгсөн чиглэлийн дагуу хишиг, хувийг бүх иргэнд олгохоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам бэлтгэл ажлаа хангаад байна.
Өмнө нь 0-18 хүртэлх насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан гээд 1218.0 мянган хүнд 85.3 тэрбум төгрөгийн хишиг, хувь хүртээсэн бөгөөд ажлын явц 93,1 хувьтай байна.
Хишиг, хувь хүртээх ажлын явцад улсын хэмжээнд баримт бичгийн зөрчилтэй, 50 мянга гаруй иргэн тухай шатны улсын бүртгэлийн нэгж, ажилтанд хандан зөрчлөө арилгуулжээ.
Зөрчлийн 70,9 хувийг шилжин суурьшсан иргэн хаягийн бүртгэлийн өөрчлөлтөө хийлгүүлээгүй, иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан, төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн зөрчил эзэлж байна.







0 Сэтгэгдэл