Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХҮНИЙ МАХАН “ХҮНСТЭН”

 Түүх гэдэг алуурчдыг ч мөнхж үүлдэг аж. Тэдний нэлээд нь аймшгийн киноны цуст баатрын эх дүр ч болсон байдаг. Нэрт хөгжимчдийн дуулдаг дуунд нэр нь орсон байх нь бий. Тэгвэл “Хурга майлахгүй” киног нэрт гаж донт алуурч Эдди Гейн гэгчийн гэмт үйлдлээс сэдэвлэн бүтээсэн аж. Өнгөрсөн зууны 40-өөд оны эцэс, 50- иад оны эхээр Америкийн Висконсин муж улсад хүмүүс үл мэдэгдэх байдлаар алга болоод байх болжээ. Найман настай Жоржия Веклер гэдэг охин 1947 оны тавдугаар сарын 1-нд сургуулиасаа харьж яваад сураггүй болсон байна. Жефферсон гэдэг жижиг хотын ойр орчмыг хэдэн зуун цагдаа, жирийн хүмүүс самнаад охиныг олсонгүй. Охин усанд хаясан чулуу шиг алга болжээ.

Виктор Тревис, Рэй Бэржесс хоёр 1952 оны арваннэгдүгээр сард анд явж байгаад хоолойгоо норгох санаатай Плейнфилд хэмээх жижиг хотын уушийн газарт оров. Цагийн дараа тэндээс гарснаас хойш тэр хоёрын барааг хэн ч харсангүй. Үүнээс нэг жилийн дараа Ла-Кросс хотын 15 настай охин Эвелин Хартли сураггүй боллоо. Охины даашинзны цус болсон өөдсийг цагдаа нар олжээ. Цустай даавуу хэд хэд олдсон байна. Охин одоо амьд байхгүйг энэ бүхэн нотлоод байв. Дээр нэр нь гарсан Плейнфилдэд зоогийн газар ажиллуулдаг Мэри Хоган гэдэг эмэгтэй 1954 оны өвөл алга болчихжээ.

Цагдаа нар хаа нэгтэйгээс цусны дусал, 22 мм-ийн калибрын сумны хонгио олов. Мөн 1957 оны арваннэгдүгээр сард мөнөөх л Плейнфилд хотын төмөр эдлэл худалддаг нэгэн жижиг дэлгүүрийн эзэн 51 настай Бернис Уорден гэгч бүсгүй сураггүй боллоо. Энэ удаад цагдаа нарт бариад авч болох нэгэн сэжүүр олдсон нь хотоос холгүй байх хуучин фермийн аж ахуйд амьдардаг Эдди Гейн тэр өдөр дэлгүүрт орж, бас түүний ойролцоо байхыг нь хүмүүс харсан байв. Эдвард Теодор Гейн 1906 оны наймдугаар сарын 27-нд Огаста, Жорж гэдэг хоёр хүний хоёр дахь хүүхэд нь болон Ла-Кросс хотод мэндэлжээ. Архинд дуртайгаас цаашгүй, эр зориг муутай дорой нөхрөө атгадаг, эзэрхэг ааштай Огаста бүсгүй энэ айлыг авч явна. Бүхнийг тэр л шийднэ. Хүү Эдди нь болохоор ээждээ их сайн, түүнийг ердөө л сохроор дээдэлнэ.

Эцэг, ах хоёроо нас барсны дараа Эдди ээжтэйгээ хоёулхнаа үлдэв. Гэтэл Огаста Гейн (ээж нь) 1945 оны арванхоёрдугаар сард өөд боллоо. Эдди гэрийнхээ хоёрдугаар давхрыг ээжийнхээ музей болгож, өөрөө галынхаа өрөөний хажуу дахь пин шиг жижиг зайд амьдрах болов. Эддийнд очсон бяцхан эрэгтэй хүүхэд тэднийд хүний хатаж хорчий сон толгой бай хыг харснаа эцэг, эхдээ ярьжээ. Мэдээж хүүгийн ярианд хэн ч итгэсэнгүй. Гэтэл Эддийн гэрт очсон хоёр залуу жаалхүүгийн ярьсныг давхар нотолсон байна. Тэгэхдээ тэд уг толгойг баг гэж боджээ. Плейнфилд хотын цагдаагийн байгууллагын дарга Артур Шлей сэжиг төрүүлээд байгаа фермийн аж ахуйд 1957 оны арваннэгдүгээр сарын 17-ны орой очив. Тэгэхдээ Эддийн гэрт нэгжлэг хийх эрх авсан байжээ. Тэгтэл толгойг нь авч, гэдэс дотрыг нь юүлчихсэн хүний гулууз “мах” гал тогоонд нь өлгөөтэй байж байв гэнэ.

Энэ цогцос эмэгтэй хүнийх болохыг цагдаагийн дарга эхлээд мэдсэнгүй. Тэгэх нь ээ хэдхэн өдрийн өмнө сураггүй болсон Бернис Уордений гулууз байсан юмсанжээ. Үнэн хэрэгтээ бол Эддигийн амьдардаг тэр пинэрхүү юм цагдаагийн дарга болон албатууд хараад толгойны нь үс босохоор юмаар дүүрсэн байжээ. Хүний гавлын ясаар хийсэн аяга, хүний арьсаар хийсэн чийдэнгийн бүрхүүл болон сагс, түшлэгтэй том сандлаа ч хүний арьсаар бүрсэн байж. Гутал, шаахайнуудын нь доор байх хайрцганд эмэгтэй хүний нууц эрхтнүүд, дөрвөн ширхэг хамар, зүрх байжээ. Сандлын түшлэг дээр тавьсан суран тэлээг эмэгтэй хүний хөхний товчоор чимэглэсэн байлаа.

Орны хажууд байх шүү гээн дээр нь хүний толгой тавиастай. Өрөө нийх нь нэг буланд хүний арьсаар хийсэн чемодан байв. Эдди эхлээд шүүгчдийн асуултад ха риулах дургүй байснаа хатагтай Уордений амийг хэрхэн хороосноо гэнэт ярьж эхэлжээ. Хэсэг хугацаанд ухаан алдсандаа тэр харамсаад төмөр лө гийн барааны дэл гүүрт болсон явдлыг бүүр түүр санаж бай гаагаа хэлсэн байна. Дэлгүүрийн мөнгө хураах газраас орлогыг нь дээрэмдэж, цогцсыг машин руугаа яаж дөхүүлснээ сайн мэдэж байсан хэрнээ Бернис Уордений толгой руу нь буудсанаа мэдэхгүй гээд байв. Хүний цогцсын бусад хэсгийг хаанаас яаж олж авсныг нь лавлахад Эдди “Оршуулгын газраас” хэмээн маш товч бөгөөд ихэд тайван хариулсан аж.

Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Хүний махан хүнстэн

Байр хамтран хөлсөлдөг залуугаа алж, биеийн зарим хэсгийг нь идсэн 39 настай Николас Коканы шүүх хурал Францад эхэллээ. Тэрбээр хамтрагчаа хөнөөн хавиргыг нь эвдэн уушигийг нь идсэн гэдгээ хүлээгээд байгаа юм. Харин түүний өмгөөлөгчид Н.Коканы ухаан санаа бүрэн, хэрэг хүлээх чадвартай эсэхэд дахин шинжилгээ хийх хүсэлт гаргаад байна.
“Гэмт хэрэгтэн хамтрагчаа хайчаар хутгалан шархдуулаад, гялгар уут толгойд нь углан боож алсан. Үүнийгээ өөрөө хүлээсэн” хэмээн шүүх хурал дээр мэдэгдсэн. Гэмт хэрэгтэн хүн алсан шалтгаанаа “Түүний хүч чадлыг нь авахын тулд алж зүрхийг нь идэхийг хүссэн” хэмээн мэдүүлжээ. Мөрдөгчдийн нотолж байгаагаар гэмт хэрэгтэн бага зэрэг андуурч хохирогчийн зүрхийг биш уушигийг нь идсэн аж.
Хүчингийн хэргээр ял эдэлж байсан Н.Кокан гурван настайдаа айлд өргүүлж, бага нас нь зовлон бэрхшээлээр дүүрэн хүн аж. Түүнд бүх насаар нь хорих ял оноох магадлалтай юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.