Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүний аминд хүрсэн Төв аймгийн цагдааг 18 жил хорино

Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхээс Төв аймгийн цагдаагийн газрын Хэв журмын тасгийн цагдаа, дэд ахлагч П.Эрдэнэбаярт 18 жил хорих ял оноолоо. Тэрбээр тус газрын цагдаагаар ажиллаж байхдаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд Төв аймгийн иргэн Р.Мягмардоржийг зодож амь насыг нь хохироосон хэрэгт холбогджээ.

Мөрдөн байцаалтын явцад дэд ахлагч П.Эрдэнэбаяр нь тухайн өдөр талийгаачийг Д.Гантулга гэдэг хамаатных нь хамтаар эрүүлжүүлэх байранд хүргэж, улмаар хувцсыг нь тайлуулах гэж ноцолдож байгаад хүрэм, цамцаар нь толгойг нь битүүлж толгой, цээж, нуруу, гуя руу нь гараараа цохин, маш олон удаа бороохойдож амь насыг нь хохироосон нь тогтоогджээ.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тархинд нь цус хуралт үүссэнээс амь алдсан гэж дүгнэсэн байна. Эрүүлжүүлэх байрны дүрс бичлэгт үлдсэн бичлэгээр дэд ахлагч П.Эрдэнэбаяр талийгаачийг 40 гаруй удаа цохиж байгаа нь тодорхой гарчээ. П.Эрдэнэбаяр шүүхийн хэлэлцүүл гийн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “Би хуулийн хүрээнд ажиллаж түүнийг хувцсаа тайл гэсэн шаардлага тавьсан. Гэвч талийгаач биелүүлээгүй. Олон удаа цохисон нь үнэн. Яг хэчнээн удаа цохисноо санахгүй байна. Буруутай үйлдэл хийсэндээ харамсаж байна” гэжээ. Талийгаачтай хамт явсан Д.Гантулга “Эрүүлжүүлэх байранд очоод би дээлээ тайлж байсан юм. Талийгаач учир байдлаа цагдаад хэлж хувцсаа тайлахгүй байсан. Гэтэл цагдаа П.Эрдэнэбаяр босож ирээд хувцсыг нь толгой дээгүүр нь давуулж татаад хоёр гарыг нь хөдөлгөөнгүй болгож, чирч өрөөний нөгөө буланд аваачсан. Тэгээд гараараа цохиж, хамт байсан дэд ахлагчаасаа бороохой өгөхийг шаардсан. Харин нөгөө цагдаа нь бороохойгоо өгөөгүй. Энэ үед П.Эрдэнэбаяр өөрийнхөө бүснээс бороохойгоо сугалж гаргаад цохисон. Хамт байсан хоёр цагдаа нь тэгэхэд хорих нь бүү хэл, нэг ч үг дуугараагүй” гэжээ.

Энэ бүх нотлох баримтад тулгуурлан Хан-Уул дүүргийн шүүхээс шүүгдэгч П.Эрдэнэбаярт 18 жил хорих ял оноосон байна. Түүнтэй хамт уг хэрэгт холбогдсон дэд ахлагч Б.Алтанзул, Г.Эрдэнэбаяр нарт хоёр жилийн хугацаанд тэнсэн харгалзах ял ногдуулжээ. Энэ хоёр цагдаагийн алба хаагч нь П.Эрдэнэбаярыг талийгаачийг маш олон удаа цохиж байхад нь хуулиар хүлээсэн гэмт хэргийг таслан зогсоох үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон хэрэгт холбогдож ийнхүү шийтгүүлж байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.