Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүний аминд халдсан залууг өөр хэрэгт холбогдуулаагүй гэлээ

Хэнтий аймгийн Хэрлэн суманд гурван хүний аминд халдсан гэмт этгээдийг Улаанбаатараас баривчилсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэрбээр 2003 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын сургуулийг төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшжээ.

Улмаар аймгийн Цагдаагийн газарт дэд ахлагч цолтой, Хэв журмын тасагт эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан гэнэ.

Түүнийг ангийнхан нь “Нэлээд сахилгагүй хүүхэд” гэж тодорхойлжээ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарсан галдан шатаасан хэргийг түүнийг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа гэсэн яриа орон нутгийн иргэдийн дунд тархжээ.

Хэргийн явцын талаар Хэнтий аймгийн прокурор С.Цэрэндалайгаас тодруулахад “Нэг гэр бүлийн гурван хүнд халдаж, нэ гийнх нь амийг бүрэлгэж, хоёрыг нь шарх дуулсан Б.Наранбатад холбогдох хэргийн мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байна.

Түүнийг саатуулсны дараа сэжигтнээр тооцож байцаалт авсан. Б.Наранбатыг Ганцхудагт цагдан хорьж байгаа. Зарим мэдээллийн хэрэгслээр талий гаачийн охин той найз байсан гэх зэргээр бичсэн байна лээ. Тэр залуу хохирогчидтой ямар ч хол боогүй, бие биенээ танихгүй юм билээ.

Согтуудаа энэ гэмт хэргийг үйлдсэн болол той. Түүнийг өөр ямар нэгэн хэрэгт холбогдуулж шалгаагүй” гэв.

Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.