Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүмүүнлэгийн ухааны их сургууль спортын танхимтай боллоо

 Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнууд морин хуурын аялгуугаар жавар үргээн, спортын шинэ танхимаа нээлээ. Олон улсын стандартаар барьсан уг танхимыг өнгөрсөн зунаас барьж, даваа гаригийн өглөө ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.

Нээлтийн ажиллагаанд Олимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Олимпийн хүрэл медальт, жүдо бөхийн дэлхийн аварга, ХУИС-ийн төгсөгч Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Б.Наранбаатар тэргүүтэй спортын алдартнууд болон мэргэжлийн байгууллагын төлөөлөгчид оролцжээ.

Түүнчлэн “Universe best songs” уралдааны шилдэг оролцогчдын нэг, ХУИСийн оюутан С.Баатарцэрэн, аэробик бүжгийн “Галт шувуу” хамтлаг урлагийн тоглолт үзүүлсэн нь танхим дүүрэн оюутнуудын алга ташилтаар мялаалгаж байлаа. Үйл ажиллагааны төгсгөлд сургуулийн захирал доктор, профессор Б.Чулуундорж ах лагч тай багийнхан, тус сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчидтай нөхөрсөг тоглолт хийв.


Ж.ХУЛАН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.