Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүмүүнлэгийн тусламж

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл АНУ- төвтэй “Project CURE” олон улсын хүмүүнлэгийн байгууллагын захирлуудын зөвлөлийн гишүүн Жеже Осворне, хатагтай Люне Осворне  нарыг хүлээн авч уулзав. Тус байгууллага нь эмнэлгийн тоног төхөөрөмж,  багаж хэрэгслийг шаардлагатай газарт нь олж нийлүүлэх бяны ажил эрхэлдэг. Одоогоор дэлхийн 120 гаруй улсад энэ чиглэлээр тусламж дэмжлэг үзүүлээд байна. Энэ удаа Ховд аймагт эмнэлгийн тоног төхөөрөмж,  багаж хэрэгсэл хандивлах ажлыг судлах үнэлгээ хийхээр манай улсад ирсэн.  Ирэх долоо хоногт тус аймагт ажиллаж, байдлыг газар дээр нь судалж танилцана гэдгэ ноён Жене Осворне УИХ-ын даргад дуулгав.  Ховд аймагт үзүүлэх энэхүү хандив тусламжийг орон нутгат хүргэх, түгээх ажлыг “Сандаг” сан хариуцах юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.