Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятад улс чөлөөт худалдааны зургаан шинэ бүс байгуулна

Хятадын эрх баригчид улсдаа чөлөөт худалдааны зургаан шинэ бүс байгуулах төслийг эхлүүлэх үүрэг өгсөн тухай  тус улсын төв телевиз мэдээлжээ. БНХАУ-ын Төрийн зөвлөл Гуанси-Жуаны өөртөө засах дүүрэг, өмнөд нутгийн Шаньдун, Зянсу мужуудад, хойд нутгийн Хэбэй мужид, баруун өмнөд нутгийн Юньань мужид болон ОХУ-тай хиллэдэг Хэйлунзян мужид онцгой бүс байгуулах төслийг баталсан байна. Уг төсөл нь “шинэ эрин үед БНХАУ-ыг нээлттэй болгоход чиглэсэн стратегийн арга хэмжээнүүдийн нэг” аж. Хятадын бүс нутгуудын гадаад ертөнцтэй хийж буй худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаанд төрөөс тавьж байгаа хязгаарлалтыг арилгах замаар үндэсний чадавхыг нээх санаачилгыг харгалзан, чанар руу шилжих бодлогыг дэмжин  хэрэгжүүлэхээр болсон байна.Өмнө нь тус улсын дарга Си Жинпин Японы Осака хотод болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын нэгдсэн хуралдааны үеэр Хятад нь импортыг эрчимжүүлэх явцад чөдөр болж байгаа хиймэл саад тотгоруудыг ойрын хугацаанд арилгахаар төлөвлөж байгаа талаар  мэдэгджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.