Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятад санал өгөх эрхтэй

Үсрэнгүй хөгжлийнхөө үр дүнд дэлхийн гурав дахь том эдийн засаг болж чадсан Хятад Дэлхийн банкны санал өгөх эрхтэй гишүүн орон болж чадлаа. Дэлхийн банкны захирал Роберт Зеллик “Дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө нь нэмэгдсэн учраас Хятадын хувьцаа 2.77 хувиас 4.42 болж нэмэгдсэн” гэлээ.
Санал өгөх эрхийг өөрчлөх тухай Дэлхийн банкны хөгжлийн хорооны хуралдаан дөрөвдүгээр сарын 25-нд болж, тус банкны үйл ажиллагаанд хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ шийдвэрийг гаргажээ. Хятадын Сангийн сайд Се Сюйжэнь үүнийг түүхэн шийдвэр хэмээн нэрлээд, “Энэхүү шинэчлэл хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалж, тэдний гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхээс гадна Дэлхийн банкны үйл ажиллагааг нээлттэй, бодитой болгоно” гэж Вашингтон хотноо болсон хэвлэлийн хурал дээр мэдэгдэв.
Дэлхийн банкны хувьцааны 16 хувийг эзэмшдэг АНУ санал өгөх эрхтэй орнуудыг тэргүүлдэш бол удаад нь Япон, Хятад орохоор боллоо. АНУ энэхүү давуу эрхийнхээ дагуу өөрийн иргэнийг тус банкны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхийг эдэлдэг. Одоо Хятадын араас Герман, Франц, Их Британи бичигдэх боллоо.
Дэлхийн банк 186 гишүүн оронтой бөгөөд олон сар хэлэлцсэний эцэст шинэчлэл хийх тухай тохиролцоонд хүрлээ. Нийт хувьцааны 47 хувь нь хөгжиж буй орнуудад оногддог. Үүнээс өмнө Хятад, ОХУ зэрэг хөгжиж буй орны төлөөлөл 2.77 хувийн хувьцаа эзэмшиж байсан юм. Африкт оногдох хувьцаа нэмэгдсэнээр  санал өгөх орны тоо нэгээр нэмэгдэж гурав болсон байна. Гэхдээ ӨАБНУ, Нигерид оногддог хувьцаа буурчээ. Санал өгөх системийг илүү боловсронгуй болгох талаар 2015 онд дахин ярилцахаар гишүүн орнууд тохиролцжээ.     

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.