Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятад Монголын эдийн засгийн харилцааг бэхжүүлнэ

БЭЭЖИН. /СИНЬХУА/. Лхагва гарагт БНХАУ-ын Ерөнхий сайд Вэнь Зябао Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг хүлээн авч уулзан хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцжээ.
“Бид хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс эдийн засаг, худалдааны чухал хэлэлцээр байгуулах хэрэгтэй. Манай хоёр улс бизнесийн харилцаагаа бэхжүүлэн эдийн засгийн хамтын ажиллагаа сайжирна гэдэгт итгэлтэй байгаа. Хятад улс Монгол Улстай тогтоосон дээд хэмжээний хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ” гэж Вэнь Зябао Монгол Улсын төрийн тэргүүн Элбэгдоржтой уулзахдаа мэдэгдсэн байна.
Монгол, Хятад улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоо өнгөрсөн онд тэмдэглэсэн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж Хятад улс Монголын нийгэм, эдийн засгийг дэмжин тусалдагт талархаж буйгаа мэдэгдэн тус улстай тогтоосон харилцаа болон нэг Хятад бодлогыг өндөр үнэлдгээ илэрхийлсэн байна. Үүнээс гадна тээвэр, уул уурхай, байгалийн гамшгаас сэргийлэх зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа мэдэгджээ. “Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдал, энх тайван байдлыг бэхжүүлэхэд Хятад улстай хамтран ажиллана. Хятад бол Монгол Улсын 11 жил хамтран ажиллаж буй худалдааны хамгийн том түнш орон. Түүнчлэн саяхан Хятадын Юйшу хошуунд болсон байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд эмгэнэл илэрхийлье” гэж Элбэгдорж хэлсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж БНХАУ-д зургаан өдрийн хугацаатай төрийн айлчлал хийнэ. Тэрбээр 2009 оны тавдугаар сард Монгол Улсын төрийн тэргүүний тангараг өргөснөөс хойш Хятад улсад анхны айлчлалаа хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Бээжин хотод айлчилснаас гадна өчигдөр Шанхай хотод хүрэлцэн ирж, Шанхайн Дэлхийн Экспогийн нээлтийн ажиллагаанд оролцсон байна.
С.Отгонбаяр "Монцамэ"

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.