Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятад БНАСАУ-тай харилцаагаа бэхжүүлэх бодолтой байна

Хятад улс хоёр орны хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэхийг өөрийн “өөрчлөгдөшгүй бодлого” хэмээн үзэж БНАСАУ-тай тогтоосон харилцаандаа ихээхэн анхаарч байна. БНХАУын дарга Ху Жинтао БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намтай уулзах үеэрээ энэ тухай мэдэгдлээ. “Хятад улс БНАСАУ-тай гар гараасаа барилцан бүх түвшинд сайн хөршийн харилцаа тогтоохыг хүсэж байна” гэж Хятадын төрийн тэргүүн тэмдэглэжээ. “Олон улсын хийгээд бүс нутгийн чухал асуудлуудаар бие биенээ дэмжиж, санал солилцоог бэхжүүлж, чухал асуудлыг хамтран зохицуулж байх”-ыг Ху Жинтао хоёр талд хандаж уриалсан тухай “Синьхуа” агентлаг дамжууллаа. Ким Ён Нам ч Хятадтай тогтоосон хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, хоёр талын найрамдалт харилцааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлжээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.