Мянга мянган онлайн гишүүдтэй, хэрхэн яаж хакердах хичээл зааж байсан хакер бэлтгэх төвийг Хятадын Цагдаагийн Газар олж тогтоолоо хэмээн мужийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Хятадад интернэт гэмт хэрэг олширч байгаатай холбогдуулан сарын өмнө интернэт хайлтын системийн хамгийн том гэгдэх "Google"- ын и-мэйлрүү дайралт хийсний дараахан бусад 20-оод компани руу дайрсан байна.
Black Hawk Safety Net гэх хакерын байгууллага нь 12,000 гишүүнээс 1 сая доллар олж, 170,000 гишүүн шинээр элсүүлсэн гэж хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.
Одоогоор Хятадын Цагдаагийн Газар хакеруудын 250,000 долларын эд хөрөнгийг хураан авсанд, есөн сервер, таван компьютер, цөөнгүй хэдэн вэб сайтууд орсон байна.
Түрүү жил хакерууд 42,000 вэб сайт руу халдсан гэж Засгийн газрын мэргэжилтнүүд мэдээлжээ.







0 Сэтгэгдэл