Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадын тэрс үзэлтэн монгол эмэгтэй сураггүй болжээ

Өвөрмонголын зохиолч эмэгтэй Г.Хуучин хүү сураггүй алга болсон тухай дэлхийн мэдээллийн агентлагууд өчигдөр дурджээ. ХКНын эсрэг тэрс үзэлтэн гэгддэг энэхүү эмэгтэйг Хятадын цагдаагийнхан хоёр сарын өмнө барьж хорьсон юм байна. Эдүгээ АНУ-д цагаачлан гарсан хүү Боржигинтойгоо Г.Хуучинхүү өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд холбоо барьсан гэнэ. Боржигин өгүүлэхдээ “Миний ээжийг баривчлан сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүчээр хэвтүүлэн хорьж байгаад тэр өдөр сулласан юм билээ.

Ээж энэ тухайгаа ярьснаас хойш өдий болтол сураггүй байна” гээд Хятадын албаны хүмүүс болохоор ээжид юу тохиолдсоныг, яагаад сураггүй байгаа талаар ямар нэгэн хариу өгөхөөс татгалзаж байна. Ээж минь бие муутай хүн, ядаж интернэтээр ч болтугай холбогдон мэнд мэндэлцэх юмсан” гэж ярьжээ. Г.Хуучинхүү нь Өвөрмонголын ардчилсан холбооны лидерүүдийн нэг Хадааг шоронгоос суллуулах шаардлага тавьж, жагссаныхаа төлөө арваннэгдүгээр сарын 11-нд баригдсан юм. Эрх баригчид Хадааг суллах шийдвэр гаргасан ч шоронгоос гарсан тэр өдрөө бас л сураггүй болсон билээ.

Түүн лүгээ адил болсон зохиолч эмэгтэйн хувь заяа хэрхсэн нь бүрхэг байна. “Түүнийг эмнэлгээс гаргахад өөрөө дургүйцсэн юм. Магадгүй хил давсан (Монгол улс руу) байж болох юм” гэсэн тайлбарыг зарим эх сурвалж хэлж байгаа гэнэ. Г.Хуучинхүү нь Монголын хэл соёл, уламжлалын төлөө тэмцэгч, Өвөрмонголыг Хятадаас тусгаарлах үзэлтэн төдийгүй хэвлэлийн эрх чөлөөний төлөө үзэл бодлоо илэрхийлэгч, 1981 оны оюутны хөдөлгөөний идэвхтэн байсан гэнэ. Тэрбээр “Чулуун зүрхт мод”, “Чимээгүй чулуу” хэмээх хоёр ном бичсэн агаад Хятадын эрх баригчид эл номуудыг нь хориглож, номын сангуудаас татан авч устгасан ажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.