Хятадын томоохон б и з – н е с м э н , тус улсын т о л г о й баячуудын нэг Хуан Гуаньюйг 14 жил шоронд хорих шийдвэр шүүхээс гаргажээ. Түүнд авлига авсан, батлагдаагүй мэдээлэл ашиглаж үнэт цаасны панз үсэргэсэн, хуйвалдааны чанартай хэлцэл хийсэн гэсэн ял тулгажээ. Түүнийг мөн 600 сая юанаар торгосон байна. Гуаньюй хямд үнэтэй цахилгаан бараа болон гэрийн тавилга худалдаж борлуулдаг GOME корпорацийг үүсгэн байгуулж, захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж байжээ. 2008 онд тэрбээр Хятадын толгой баячуудын нэгээр шалгарсан аж.







0 Сэтгэгдэл