Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадын тал осолдсон монгол иргэдэд нөхөн төлбөр олгоно

Өнгөрсөн мягмар гаригт Эрээн хотоос Бээжин, Тяньжины чиглэлд гарсан Хятадын хот хоорондын зорчигч тээврийн автобус замдаа осолдсон байна. Уг авто бусанд манай улсын ир эд явсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Энэ талаар ГХЯны Хэвлэл мэдээллийн албаны ажилтан Ч.Батдэлгэрээс тодрууллаа.

-Эрээн хотоос Бээжин, Тяньжины чиглэлд осолдсон автобусанд манай улсын иргэд байсан гэсэн. Хэдэн хүн явсан юм бол?

-Хятадын хот хоорондын зорчигч тээврийн автобус өнгөрөгч мягмар гаригт 23 цагийн орчимд Өвөрмонголын Улаанцав аймгийн Цахар хошууны төв Баянцагааны ойролцоо замаас гарч, онхолдсон. Уг автобусанд Хятадын 24 ОХУ-ын гурав, Монголын найман иргэн сууж явсан байна.

-Манай иргэдээс бэртэж гэмтсэн хүн байгаа юу?

– Зорчигчдын биеийн байдал хэвийн байгаа гэж бидэнд мэдээлсэн ч манай улсын нэг иргэний мөр мултарч, Улаанцав аймгийн Жинин хотын эмнэлэгт хүргэгдсэн. Бусад долоон хүн зөөлөн эдийн гэмтэлтэй тул хошууны төвд байгаа бөгөөд шаардлагатай гэсэн бүх шинжилгээнд хамрагдсан байна. Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газар ослын талаар ӨМӨЗО-ны Гадаад харилцааны хэлтэст мэдэгдсэний дагуу манай ир гэ дэд учирсан хохирлын хэмжээг тооцон бүх зардлыг автобусны компаниас гаргуулахаар болсон. Түүнчлэн эхний ээлжинд 1200-1300 юанийг бэлнээр өгөхөөр болж биеийн байдлыг нь харгалзан цаашид эмчлүүлэх шаардлагатай гэвэл Эрээн хотын эмнэлэгт үргэлжлүүлэн эмчлэхээр болсон гэлээ.

Авто тээврийн газраас олон улсын хот хоорондын зорчигч тээврийн автобус Эрээн, Бээжингийн чиглэлд явуулдаг болсонтой холбогдуулан энэ ослын талаар Авто тээврийн газрын мэргэжилтэн Х.Одхүүгээс лавлахад “Осолдсон автобус Хятадын компанид бүрэн харьяалагддаг учир манайд ямар ч хамааралгүй” гэлээ.

Э.ГАН-ОЧИР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.