Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадын Соёлын төвийн нээлт болов

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн албан ёсны  айлчлалын хүрээнд Улаанбаатар хотноо БНХАУ-ын Соёлын төв “Central tower”-т нээлтээ хийлээ.
Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд нар нээлтэд оролцов.
БНАХУ, Монгол Улсын хооронд харилцан Соёлын төв байгуулах тухай хэлэлцээрт 2010 оны 5 дугаар сарын 1-ны өдөр Шанхай хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ху Жинтао нар гарын үсэг зурсан байна.
Соёлын төв байгуулагдсанаар хоёр улсын соёлын солилцоо шинэ шатанд гарч, энэ төвөөр дамжуулан Монголчууд хятадын соёлыг таньж мэдэн, ард түмнийх нь ахуй амьдрал, эдийн засгийн хөгжилтэй танилцаж, хоёр орны иргэдийн харилцан ойлголцол нэмэгдэх юм. 
Соёлын төвийн нээлтийн үеэр БНХАУ-ын Фөшань хотын уран бүтээлчид шаазан вааран эдлэлийн урлагийн үзэсгэлэнгээ толилууллаа. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.