Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал нээгдлээ

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал өчигдөр Бээжинд үйл ажиллагаагаа эхэллээ. Хурлын гол илтгэлийн тус улсын Ерөнхий сайд Вэн Зяабао тавилаа. Тэрбээр хэлсэн үгэндээ “Энэ жилийн эдийн засгийн өсөлтийг үргэлжлүүлж, найман хувьд хүргэх зорилт тавин ажиллана” гэж хэлсэн байна. Нийгмийн өмнө тулгамдаад байгаа гол асуудлын нэг болох баян, хоосны хэт ялгааг багасгах талаар дорвитой арга хэмжээ авах аж. Үүний тулд хүн амыг хот, хөдөө хэмээн ялгадаг бүртгэлийн системд шинэтгэл хийх юм байна.  Хуралдаан арав хоног үргэлжлэх агаад энэ үеэр орон нутгийн засаг захиргаанаас дэмжлэг авсан төсөлд хөрөнгө оруулдаг, зээлийг зүй бусаар ашигладаг, орлогын тэгш бус байдал, өсөн нэмэгдэж байгаа орон сууцны үнэ, ажлын байр, эмнэлгийн үйлчилгээ зэргийн талаар хэлэлцэх гэнэ. 

Сингапур дахь Зүүн Азийн Хүрээлэнгийн захирал Чжэн Юниань “энэ удаагийн хуралдаан Ху Жинтао, Вэн Зяабао нарт нөлөөгөө бэхжүүлэхийн тулд залуучуудыг дэвшүүлэн гаргаж ирэх боломж олгоно. Залгамжлагчаа тодруулах нь өнөөгийн Хятадын удирдлагад тулгамдсан асуудал болоод байгаа учраас ойрын хоёр жил онцгой үйл явдлууд болно. Ардын төлөөлөгчдийн их хурал хүч султай ч улс төрийн эрх мэдэл хаана байгааг харуулдаг тул залгамжлагчдын асуудлаар давуу тал олж авахад тус болдог” гэсэн байна.  Ху Жинтаог залгамжлах магадлалтай Си Цзиньпин, Ерөнхий сайд Вэн Зябаогийн суудлыг эзлэх магадлалтай Ли Кэцян нар энэ удаа олны анхаарлын төвд орж ирэх бололтой. Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг дээшлүүлэх асуудлыг хариуцан ажиллаж байгаа Ли Кэцяны нэр хүнд, нөлөө улам бүр нэмэгдэж байна. Ху, Вэн нар нэр хүндээ өсгөж, нөлөө хадгалахын тулд дээрх салбаруудаас гадна нийгмийн халамж, боловсрлын салбарыг өөд татах арга хайж эрэлхийлж байгаа юм. 

Хөдөө аж ахуйд нь 700 сая хүн ажиллаж, амьдарж байгаа тохиолдолд нэр хүндээ өсгөхөд үүнээс өөр арга байхгүй. Шинжээчдийн дүгнэж буйгаар “Нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсролын салбарыг санхүүжүүлэхэд шаардлагатай орлогыг олохын тулд Засгийн газар эдийн засгийн өсөлтийг өнөөгийн түвшинд барих болж өгвөл нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй” хэмээн дүгнэж байна. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.