Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадууд “Үлэмжийн чанар”-ыг хулгайлжээ

     Монголчууд хөөмий, дээл, уртын дуугаа хамгаалахаар нэгдээд байгаа эдгээр өдрүүдэд бас нэгэн мэдээ чих дэлдийлгэлээ. Энэ нь ӨМӨЗО-ны залуу дуучин SK-Chill нэртэй залуу “Үлэмжийн чанар” дууг хулгайлсан явдал. Хэдийгээр тэрбээр 2009 оны зургадугаар сард худалдаанд гарсан анхны цомгоо “Өвөрмонголын хип хоп” хэмээн нэрлэсэн ч бүхий л дуугаа хятад хэлээр дуулсан байна. R&B стилиэр уран бүтээлээ туурвидаг тэрбээр саяхнаас Хятадын хөгжим сонирхогчдын анхаарлын төвд орсон аж. Дууны найруулгыг нь R&B хэв маягт оруулан өөрчилж, хятад хэлнээ орчуулсан “Үлэмжийн чанар” дууг сонсохыг хүсвэл http://www.youtube.com/watch?v=AEqliYMeCBo&feature=player_embedded вэв хуудсаар ороорой.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.