Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадууд сайн үүлдрийн малыг “копидоно”


“Ноолуурын гарцыг нэмэгдүүлж, чанарыг нь сайжруулах зорилгоор инженерчлэлийн аргаар генийг нь өөрчилсөн сайн үүлдрийн ямааг эсийн хувиллын аргаар олшруулах төслийг Хятадын биотехнологчид амжилттай хийлээ” гэж Синьхуа агентлаг мэдээлэв. Эсийн хувиллын аргаар гаргаж авсан “Альп” үүлдрийн ямааанаас нэг кг цэвэр ноолуур гарган авах боломжтой бөгөөд ердийн ямаанаас дээд тал нь 600 гр ноолуур самнадаг аж.
Төслийг Хятадын Өвөр Монголын их сургуулийн эрдэмтэд Ордосын хөдөө аж ахуйн ферм дээр хэрэгжүүлжээ. Энэ оны хоёрдугаар сараас гуравдугаар сарын хугацаанд хэрэгжүүлсэн төслийн үеэр сайн үүлдрийн 14 ямааг эсийн хувиллын аргаар гарган авах туршилт хийснээс 12 нь амжилттай болжээ. “Энэ төсөл хэрэгжсэнээр тансаг хэрэглээний өндөр чанартай, үнэтэй гоёлын хувцас хийдэг дээд зэрэглэлийн ноолуурыг гарган авах үүд хаалга нээгдэж байна” гэж Ордосын ямаан фермийн менежер Лю Шао Цинь ярьсан байна.
Өвөр Монголын их сургуулийн биотехнологийн лабораторийн технологийг ашиглан мах сүүний чиглэлийн үхрийн генийг инженерчлэх, дараа нь олшруулах саналыг тус орны фермерүүд гаргасан аж. Мах, сүүндээ омега-3 өөхний хүчил ихээр агуулсан үхэртэй болохыг фермерүүд хүсэж байгаа юм. Энэ өөхний хүчил хүний эрүүл мэнд тэр дундаа хүний уураг тархи, нүдэнд сайн байдаг гэнэ. 

О.ТОГОО "Өнөөдөр" сонин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.