Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадууд Нигерт нефть боловсруулах үйлдвэр барина

     БНХАУ-ын “China State Construction Engineering Corporation” Нигерийн төрийн өмчит NNPC компанитай хамтран нефть боловс руулах гурван үйлдвэр барих тухай гэрээ хийжээ. “BBC News”-ийн мэдээлснээр уг төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ 23 тэрбум доллар байх аж. Нигерт нефть боловсруулах үйлдвэр байгуулах ажлын санхүүжилтийг Хятадын тал бүрэн хариуцахаар төлөвлөжээ. Гурван үйлдвэр өдөртөө 750.000 баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай ажиллах юм байна.

Эдүгээ Нигерт нефть бо ловсруулах дөрвөн ч үйлдвэр бай гаа боловч тоног төхөөрөмжийн элэг дэл, муу менежментээс болж тус улс нефтийн бүтээгдэхүүнийхээ 85 хувийг импортоор хангадаг юм байна. Түүхий нефтийн үйлд вэрлэлийн хувьд Нигер улс дэлхийд 12 дугаарт, экспортоороо наймдугаарт жагсдаг хэрнээ ийн хүү дотоодын хэрэгцээгээ хан гаж чадахгүй удаж буй аж.

Хятадын хувьд өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээгээ хангахын тулд Бирм, Иран, Венесуэл зэрэг оронд нефть, хийн төсөл хэрэг жүүлж эхлээд байгаа юм. Ялангуяа 2008 оноос урд хөрш нефтийн үйлд вэрлэлд нэлээд ач холбогдол өгч эхэлсэн билээ.


Д.МӨНХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.