Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадууд Монгол иргэний амийг хөнөөлөө

Дорноговь аймгийн Айраг суманд энэ сарын 23-ны орой буюу баасан гаригт 42 настай С-ийг, Хятад иргэд машинаараа дайрч, хэрцгийгээр зодон, амь насыг нь хохироосон талаар тус нутагт хувиараа жонш олборлодог Г.Нарантунгалаг, Б.Бямбадорж, Д.Ганчулуун, Л.Отгонзул зэрэг иргэд мөн “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Энхболд нарын хүмүүс хэвлэлийн бага хурал хийлээ.

Дайрсан машины цасан дээр гаргасан цустай мөр

 

Дайрсан машины доод талын цустай хэсэг

Талийгаач хэргийн газар дээр….

Талийгаач замын машинд дайгдан жонш олборлодог ”Эжумэн” компаний эзэмшлийн газрын хажуугаар өнгөрөхдөө хэсэг хүмүүс маргалдаж байгаатай тааралдан, түр саатсан ба юу болсныг тодруулан туслах гэж яваад ийнхүү харамсалтайгаар амиа алджээ. Уг маргааны эхлэл нь дээрх компани төв замын дагуу байрладаг тул, түүгээр өнгөрч явсан машинтай гурван монгол энэхүү компанийг хариуцан ажилладаг “Сор” хамгаалалтын албаны монгол залуусаас гал асууснаар эхэлжээ. Талийгаач нь 4 настай хүү, ээжийн хамт амьдарч, сахиулын ажил эрхэлдэг байсан ба гэрийнхэндээ “цалингаа аваад ирье” гэж гараад дээрх хэрэгтэй холбогджээ.

Талийгаачийг дайрсан машинаас “Эжүмэн” компаний дарга хятад иргэн бууж ирснийг харсан хүн байгаа ажээ. Гэвч одоогоор түүний орчуулагч Өвөрмонгол залуу би дайрсан хэмээн өмгөөлж, мөрдөнд байцаагдаж байгаа гэнэ. Мөн маргааныг эхлүүлсэн “Сор” хамгаалалтын албаны залуус хаана байгаа нь тодорхойгүй байна. Дээрх маргаанд дөрвөөс таван хүн хүнд хөнгөн гэмтэл авсан байна. Шүүх эмнэлэгийн магадлагаа 14 хоногийн дараа гарах ажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.