Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадуудыг айлгахаар явсан гэж тайлбарлаж байна

Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан суманд үйл ажиллагаа явуулж байсан жоншны үйлдвэрийн ажилчин хятадуудыг дээрэмдсэн монгол залуусыг УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа юм.

Тэднийг Говьсүмбэр аймгаас Улаанбаатарт ЦЕГ-ын III тусгай тасгаас 5-6 ажилтан харгалзан авчирсан байна. “Мөнх галын дуудлага” хөдөлгөөний залуусын хөлөглөж явсан Орхон аймгийн дугаартай “Hummer”, Улаанбаатар хотын дугаартай “Соната-3” болон улсын дугааргүй “Chevrolet” автомашиныг УМБГ-ын үүдэнд хоёр хоног “сойжээ”.


УМБГ-ын өмнө.                                                                         2010-05.05 (15.00 цаг)

Тэднийг бүлэглэн танхайрсан, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм байна. Харин “Мөнх галын дуудлага” хөдөлгөөний залуус “Хятадууд монгол ахан дүүсийн минь амь насыг автомашинаараа дайрч хохироосон, гэмтээсэн учраас бид тэднийг айлгаж, хашраахаар очсон. Бид хятад, солонгосчуудыг эсэргүүцдэг, Монголоо гэсэн сэтгэлтэй залуус” гэж мөрдөгчдөд тайлбарлажээ.


Г.РАВЖАА

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.