Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадуудад зодуулсан монгол залуугийн бие тааруу байна

 Нийслэлийн Хан-Уул дүүргийн II хорооны нутагт барьж буй МХЕГ-ын төв лабораторийн барилгын ажлыг гүйцэтгэж байсан хятад ажилчид монгол цагдаа болоод иргэдийг зодож танхайрсан хэрэг одоогоос сар гаруйн өмнө гарсан юм. Тухайн үед тархиндаа хүнд гэмтэл авсан 21 настай Мөнхбатын бие тааруу, одоо хэр нь хэвтэрт байгаа аж.

Хятадууд монголчуудыг зодож, танхайрч байгааг сонсоод “Талын цөөвөр чоно” бүлгэмийн арваад залуу хэргийн газарт очсон байна. Тэдний бараанаар барилга дээр ажиллаж байсан 100 гаруй хятад иргэн бууж ирээд тэдэн рүү гартаа тааралдсан мод чулуу, арматурын төмөр шидэлж, хүч хавсран зоджээ. Тэд хүн алахаас ч буцахгүй болсон байсан төдийгүй ойр хавийн хамгаалалтын ажилтнууд руу хүр тэл дайран хятадаар хараал урсган аашилсан гэсэн.

Тэд ойролцоогоор 50 см богиносгож тайрсан арматурын төмрийг үзүүрлэж зэвсэглэсэн бай сан гэнэ. Үүний улмаас монгол залуу сын зургаа нь хүнд гэмтэж Мөнхбат тархиа цөмөртөл цохиулж, нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан байна. Биедээ хүнд гэмтэл авсан тэрбээр сар гаруйн хугацаанд гурван эмнэлэгт хэв тэж толгойдоо хагалгаа хийлгэн, саяхан эмнэлгээс түр гараад байгаа аж.

Хэдийгээр бие нь өмнөхөөсөө дээрдсэн ч ирэх жил тархины мэс засалд дахин орох шаардлагатайг эмч нар зөвлөсөн байна. Түүнчлэн бие нь эдгэрэхэд маш их хугацаа хэрэгтэйг онцлоод хамгийн гол нь эмчилгээний гам барихыг ар гэрийнхэнд нь захижээ. Тэрбээр айлын ганц хүү, түүний аав, ээж тэтгэврийн хөгшчүүл гэнэ. Тэд хүүгийнхээ эмчилгээний мөнгийг чадан ядан аргацааж байна.

Харин энэ хэрэгт холбоотой найман хятад иргэнийг саатуулан мөрдөн байцааж байгаа бөгөөд хэргийг удахгүй эцэслэн шийдвэрлэх тухай албаны эх сурвалж өгүүллээ. Бүлгэмийн гишүүдээс гадна хоёр монгол цагдаа хятадуудад зодуулж гэмтэл авсан юм. Тэдний бие мөн л сайнгүй байгаа аж. Дашрамд дурдахад, хятадуудад зодуулсан монгол залуус БНСУ-д очиж биеэ эмчлүүлэхээр болсон байна.

Сүүлийн үед манай оронд ажил лаж байгаа хятад иргэд мон гол чуудыг бүлэглэн зодож танхайрах нь хэрээс хэтэрсэн. Бүр гудамжинд явж байхад нь элдэв хараалын үг урсгаж, байшингийн дээрээс нус цэрээ хаяж тохуурхах нь энгийн зүйл болсон талаар тэдэнд зодуулсан хохирогч төдийгүй энгийн иргэд батлан ярьж байна. Түүнчлэн хятадууд Улаанбаатарын гудамжинд оройн цагаар хаа нэгтэйгээс гэнэт шаагилдан гарч ирээд, ганцаараа яваа эмэгтэй, өсвөр насны охид, бүсгүйчүүдийг айлган сүрдүүлж, заримыг нь татаж чангаасан хэрэг цөөнгүй гарах болсон талаар иргэд ярьжээ.


Х.БУЛГАН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.