Бээжин – Хятадын баруун хэсэгт орших Кинкай мужид өчигдөр 6.9 баллын хүчтэй газар хөдөлж 300 хүн амь үрэгдлээ.
АНУ-ын геологийн судалгаагаар 6.9 баллын хүчтэй газар хөдлөлт Кинкай мужийн өмнөд хэсгээр, гурван өөр газар тус тус хөдөлсөн байна.
Нүд цавчих зуур байшин нурж, Буддын Цамхаг нурсан гэж гэрчүүд хэвлэл мэдээллийн албаныханд мэдээлжээ.
2005 оны хүн амын статистикаар 89,000 оршин суугчтай энэхүү хотод газар хөдлөж эхлэх мөчид холбоо тасарсан байна хэмээн аврах багийнхан мэдээлсэн байна.
Одоогоор онгоцны буудлын байр эвдэрч, зам цуурсанаас онгоцоор бараа явуулах боломжгүй байгаа ч цэргийн хүч замдаа гарсан байгаа гэнэ.
2008 онд уг газрын ойролцоо Сичуан мужид 7.9 баллын хүчтэй газар хөдөлж 90,000 хүн амиа алдаж байжээ.Эх сурвалж: AP
.







0 Сэтгэгдэл