Хятадад өчигдөр гашуудал зарлав Хятадад өчигдөр гашуудлын өдөр болж, тус улсын баруун хойд хэсэгт болсон газар хөдлөлтөд өртөж амь насаа алдагсдын дурсга лыг хүндэтгэлээ. Мөн өдөр Хятадын төрийн бүх байгууллага хийгээд Элчин сайдын яамд дахь төрийн далбааг буулгаж,олон нийтийн газарт зугаа цэнгэлийн арга хэмжээг хойшлуулсан байв. Цинхай мужид 7.1 баллын хүтэй газар хөдөлсний гайгаар 2039 хүн амь насаа алдаж, Юйшу-Төвдийн автономит тойргийн 195 мянган хүн ор сураггүй болсон тухай мэдээлж буй юм. Газар доорх түлхэлтийн төв нь 100 мянган хүн ам бүхий Зегу хотоос ойролцоогоор 30 км-ын зайд байжээ.







0 Сэтгэгдэл