Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадад нийлүүлсэн нүүрсний хэмжээ 60 гаруй хувиар нэмэгджээ

Монгол Улсаас 1-10 дугаар сард БНХАУ руу 18.7 сая тонн нүүрс нийлүүлсэн дүн гарсныг sxcoal.com цахим хуудас мэдээлэв. Өнгөрсөн оны мөн үед манай улс урд хөрш рүү 11.4 сая тонн нүүрс экспортолж байжээ.

Өөрөөр хэлбэл, уг таваарын экспорт 60 гаруй хувиар өссөн гэнэ. Гэхдээ аравдугаар сард экспортолсон нүүрсний хэмжээ есдүгээр сарынхаас 15.9 хувиар багасаж, 2.1 сая тоннд хүрсэн аж. Өнгөрсөн сард манай улс БНХАУ-д 0.16 сая тонн угаасан коксжих нүүрс нийлүүлсэн нь 25.9 хувиар өссөн дүн болжээ.

0.7 сая тонн боловсруулаагүй коксжих нүүрс худалдсан нь 34.8 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Мөн энэ хугацаанд 0.57 сая тонн хүрэн нүүрс экспортолсон нь 21.1 хувиар нэмэгдсэн гэсэн үг аж.

Энэ оны эхний 10 сард Монгол Улс нийт 24.42 сая тонн нүүрс олборлосон байна. Тэгвэл энэ хугацаанд 24.36 сая тонн нүүрс борлуулснаас 5.5 сая нь дотоодод ногдож буй юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.