Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадаас үл мэдэгдэх амьтан олдов

Одоогоор “Дорнын цасны хүн” гэж нэрлэгдээд байгаа, уулнаас олдсон үл мэдэгдэх амьтныг Хятадын эрдэмтэд судалж байна.
Хятадын Сычуан мужийн тариачид баавгай агнахаар тавьсан хавханд үсгүй баавгайтай төстэй амьтан орсон аж. Анчин Лю Чин “Тэр амьтан баавгатай төстэй ч огт үсгүй, сүүл нь имжнийхтэй төстэй. Гэхдээ дуу нь баавгайных гэхээсээ илүү муурныхтай адил. Баавгай болон хувирсан хүний тухай домгийг нутгийн иргэд ярьдаг юм билээ. Зарим нь уг “хүн” энэ мөн хэмээн итгээд байгаа. Минийхээр бол хавханд орсон амьтан устаж байгаа нэгэн зүйлийн амьтан байх” гэжээ.
Орон нутгийн амьтан судлаачид үл танигдах амьтныг Бээжинд илгээж ДНХ-гийн шинжилгээ хийлгэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.