Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэлэлцээрийн төслийг дэмжив

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Өмнөговь болон Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл”-ийн буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэлэлцээ хийсний дараа буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд С.Баярцогтод олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргахаар тогтов.
2010 оны 6 дугаар сараас 2014 оны 12 дугаар сар хүртэл 4,5 жилийн хугацаанд хэрэгжих төслийн нийт өртөг 21.9 сая ам доллар бөгөөд үүний 15,0 сая ам долларыг Азийн хөгжлийн банк, 6,9 сая ам долларыг Засгийн газар гаргах юм.
Төслийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Гурвантэс, Ханбогд сумын дэд бүтэц хөгжүүлэх, зохистой, үр ашигтай хот төлөвлөлт хийх, цэвэр, бохир усны систем, дулаан хангамжийг сайжруулна.
Төсөл нь /А/ институцийн хөгжил, чадавхийг бэхжүүлэх болон /Б/ эн тэргүүнд сайжруулах дэд бүтэц гэсэн үндсэн хэсэгтэй.
/А/ хэсгийн хүрээнд нийтийн аж ахуйг сайжруулах, хот төлөвлөлт, бодлого боловсруулалтыг нь сайжруулахад чиглэсэн институцийн хөгжил, чадавхийг бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих, төслийн удирдлага, төслийн гүйцэтгэлийн хяналтад дэмжлэг үзүүлнэ.
/Б/ хэсэгт усны эх үүсвэр, дамжуулалт, хадгалалт, түгээлтийн системийг боловсронгуй болгох, цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэн бохир усыг цэвэршүүлэх, дахин ашиглах, халаалтын үйлчилгээний хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх, аймгийн төв, томоохон суурин газарт хатуу хучилттай зам барих, хатуу хог хаягдлыг төвлөрсөн цэгт булах, түүний хяналтыг хийх, хатуу хог хаягдлыг цуглуулах ажлыг сайжруулах, үерийн хамгаалалт, даланг сайжруулах зэрэг ажил хийгдэнэ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.