Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэлэлцээрийг дэмжин УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн хэлэлцээрийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов.
БНУУ-ын Засгийн газар “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газрыг иж бүрэн шинэчлэх зорилгоор 25 сая ам долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн юм. 
Энэ дагуу үйлдвэрийн одоогийн барилгад их засвар, өөрчлөлт хийхээс гадна орчин үеийн шаардлага хангасан, вирусын гаралтай бүтээгдэхүүн болон хөлдөөж хатаах цех барих юм. Мөн агааржуулалт, ус, эрчим хүчний хангамж болон   бусад дэд бүтцийн иж бүрэн шинэчлэл хийхээр төлөвлөөд байна. Биотехнологийн үйлдвэрийн хатуу, зөөлөн хаягдлыг найдвартай цэвэрлэх, халдваргүйуүүлэх, устгах технологийн цэг дамжлагуудыг шинэчлэн, биобэлдмэл үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилж, олон улсын стандартын шаардлага, технологийн дэвшлийг хангасан автомат болон хагас автомат удирдлагатай өндөр хүчин чадалтай, найдвартай ажиллагаатай тоног төхөөрөмж суурилуулахаар төлөвлөөд байгаа юм.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.