Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэлний сургалтаар халхавчилсан порно сэтгүүлийн үйлдвэрлэл

Шөнийн цэнгээний клуб, ресторан, кафе, оёдлын үйлдвэр, уул уурхай, агаарын тээврийн компани гээд гадаадын эзэн, хөрөнгө оруулалттай 7800 гаруй аж ахуйн нэгж, байгууллага манай улсад үйл ажиллагаа явуулж байна. Гэвч дээрх байгууллагуудын цөөнгүй хэсэг нь ямар нэгэн чиглэлээр үйлчилгээ эрхлэх эрх авчихаад нууцаар өөр үйл ажиллагаа явуулж байсан тохиолдол цөөнгүй. Манай улсын хууль, хяналтын байгууллагын сул дорой байдал тэдэнд таатай хөрс суурь болж буй нь нууц биш..

Тиймээс “Нууц дуран” энэ удаад зөв шөөрөл авсан үйлчилгээнээсээ тэс өөр үйл ажиллагаа эрхэлдэг нэгэн компанийг дурандав.

“Ториган” нэртэй компани байдгийг хү мүүс тэр бүр мэддэггүй. Тус компани Японы хөрөнгө оруулалттай, мэдээлэл технологийн чиглэлээр үйлчилгээ эрхэлдэг. Одоогоос хоёр жилийн өмнө япон хэлний үнэ төлбөргүй сургалт явуулж, мэ дээлэл, технологийн чиглэлээр тус улсад ажиллах сонирхолтой залууст зуучилдаг байсан гэх. Харин өнөөдөр мэдээлэл, технологи гэх сүржин нэрийн дор эротик буюу порно комикс сэтгүүлийн эх бэлтгэн Япон руу илгээдэг болжээ.

Манай улсын Садар самуунтай тэмцэх хуулийн тавдугаар зүйлийн хоёрт “Садар самууныг суртал чилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэх, тараах, борлуулах, хадгалахыг хориглоно” гэж заасан байдаг. Ингэхээр тус компани Монгол Улсад са дар самууныг сурталчилсан ном, сэтгүүл бэлтгэх, хадгалахыг хориглоно гэсэн заалтыг зөрчжээ. Түүнчлэн эх бэлтгэл, дизайныг нь бэлтгэн гар гадаг эротик сэтгүүлийнхээ зургийг Японоос авч байгаа нь дээрх хуулийн 5.3-т заасан “Садар самууныг сурталчилсан ном зохиол, кино, дүрс бичлэг, зураг болон бусад зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно” гэх заалтыг ч мөн л зөрчсөн байх юм. Энэ мэтчилэн гаднын хөрөнгө оруулалттай тус компани Монгол Улсын хуулийг уландаа гишгэж, ашиг орлогын төлөө улайрч сууна. “Ториган” компани нь одоогоор бэлтгэсэн сэтгүүлээ Наран улс руу явуулдаг ч, хожим Монголдоо тараавал чамгүй мөнгө олж болох талаар ярилцаж буй тухай нэгэн ажилтан нь ам алдсан юм. Хэрвээ эл комикс сэтгүүлийг манайд түгээвэл уншигчид нь өсвөр насныхан байх нь мэдээж. Учир нь хүүхэлдэйн зурагтай иймэрхүү эротик комикс сэтгүүлийг томчууд төдийлэн ойшоодоггүй бөгөөд гол уншигчид нь 15-18 насныхан байдаг гэх судалгааг гадаад, дотоодын судалгааны байгууллагууд аль эрт гаргажээ. Түүнчлэн шилжилтийн насны хүүхэд садар самуун кино, ном, сэтгүүлтэй нөхөрлөх нь ирээдүйдээ хар толбо үлдээх хамгийн том түлхэц болдгийг ч сэтгэл зүйчид тогтоосон байдаг.

Тиймээс дээрх сэт гүүлийг нийс лэлд ху далдаалбал гэмт хэр гийн гаралт, хүчир хийлэл буурахгүй байгаа манай улсын хувьд ба раг л гарын авлага болох нь ойлгомжтой.

Аливаа зүйлийг мянга сон сохоор нэг үз гэдэг. Тий мээс тус компани үнэхээр эро тик комикс сэтгүүл бэлтгэж, цааш лаад Монголд хэвлэн гаргах гэж байгаа нь үнэн эсэхийг мэдэхээр өөрийн биеэр “Ториган” ком панийг зорив.

Энэхүү компани нь Сансрын нүхэн гарцын ард байрлах “Утга зохиол, нийгмийн ажилтан”- ы дээд сургуулийн чанх хойно байдаг аж. “Torigan” гэсэн хүний нүдэнд өртөхөөргүй жижигхэн хаягийг үүдэнд нь тулж очихоос нааш олж харахад бэрх. Сурагчийн дэвтрийн хэмжээтэй энэ жижигхэн хаягны дор вакуум хоёр давхар хаалга байх бөгөөд хаалганы шилэн дээр саринуулагч тень наажээ. Ийнхүү нууцалж үүд, хаалга нь цоожтой байхыг үзвэл дотор нь үйлчилгээ эрхэлдэг янзгүй. Түүнчлэн хаалга нь түлхүүрээр бус, соронзон картаар онгойдог аж. Миний бие “Эх бэлтгэгч ажилд авна гэсэн” гэх аман зарын дагуу очиж, үүд нь үргэлж түгжээтэй байдаг гэдгийг сонссон тул хаалгыг нь тогшсоноор дотогшоо орлоо.

Олон өрөө тасалгаагүй ганцхан том өрөө. 3-4 эгнээ ширээ засаад дээр нь арав гаруй компьютер байр луулсан нь интернэт кафе гэж андуурмаар аж.

-Уучлаарай, би ажилд авна гэсэн зарын дагуу явж байна. Хэнтэй уулзаж болох вэ?
гэж нүүрний ширээнд сууж байгаа охиноос асуувал тэрбээр нэгэн хэжээл насны эмэгтэйг (урьд өдөр нь би утсаар ярьсан эмэгтэй байв) зааж өглөө.

-Би тань руу өчигдөр ярьсан хүн байна аа?

-Аан, тэр хүүхэд үү. Фотошоп дээр ажиллаж чадна гэсэн байх аа?

-Тийм ээ, танайхыг сэтгүүлийн газар гэж сонс сон. Ямар чиглэлийн сэтгүүл юм бол?

 -Тэгэхээр ийм байна. Манайх Японы компанитай хамтарсан байгууллага. Сэтгүүлийн эротик зураг нь Японоос ирдэг. Тэр зургийг энд будаад, мөн сэтгүүлийнхээ эхийг бэлтгээд буцаагаад явуулдаг юм. Чиглэлийн хувьд бол эротик комикс сэтгүүл.

-Ажиллах цагийн хуваарь нь?

-Хоёр ээлжээр ажилладаг. 09.00-18.00, 18.00- 02.00 цаг хүртэл ажиллана. Аль ч ээлжинд нь ажиллах боломжтой. Хүүхэдгүй биз дээ.

-Байхгүй ээ. Цалин хэдийг өгөх вэ?

-Хийснээрээ цалинждаг. Сэтгүүлийн нэг хуу дас эх бэлтгэхэд 1000-2000 төгрөг. Чи хэр хурдан ажиллана, төдийчинээ олон хуудас бэлэн болгоно шүү дээ. Тэгэхээр цалингийн хувь хэмжээ чамаас л шалтгаална. Эхний таван өдөр цалингүй ажил луулж үзнэ. Тэгж байж л ажилд авах үгүйгээ шийднэ дээ.

-Тэгвэл хэзээнээс дадлага хийж болох вэ?

-Чи даваа гаригт хүрээд ир.

-Гаргадаг сэтгүүлийг чинь үзэж болох уу? Тэрбээр дуугарсангүй. Ийнхүү бидний яриа өндөрлөж, би нэг дэх өдөр ирэхээр тохиролцов. Түүнтэй ярилцаж зогсох зуур ширээн дээрх сэтгүүлийн хар хуулбаруудыг ажвал үнэхээр эротик комикс сэтгүүл аж. Тус компанийн нэг ээлжинд арав гаруй залуу ажилладаг аж. Тэдний нэгтэй санамсаргүй цөөн хо ром ярилцсанаа сийрүүлье.

-Хаа хол Японд борлуулдаг сэтгүүлийг яагаад манайд бэлтгэж, өнгө будгийг нь хийдэг юм бэ. Японд иймэрхүү эротик комикс сэтгүүл үйлдвэрлэхийг хориглодоггүй биз дээ?

-Үнэндээ би ч гэсэн сайн мэдэхгүй. Бидэнд энэ талаар огт ярьдаггүй. Энд ажилладаг залуусын хувьд бол Японоос ирсэн зургуудыг нь будаад, сэт гүүлийнх нь эхийг бэлтгээд л явуулах үүрэгтэй.

-Манай улсын хуулинд садар самууныг сурталчилсан ийм сэтгүүлийг бэлтгэж, хэвлэхийг хориглосон байдаг. Гэтэл танай компани ингээд үйл ажиллагаа явуулж байгааг жаахан гайхаж байна?

-Мэдээж юу гэж үйл ажиллагаагаа ил цагаан явуулах билээ. Үүд үргэлж түгжээтэй, гаднын хүн хамаагүй оруулна гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл нууцаар л ажилладаг. Гэхдээ энэ талаар би тийм ч сайн мэдэхгүй байна л даа.

-Чи энд ажилладаг хүн. Ямар нэгэн таамаг лаж байгаа зүйл байгаа л биз дээ?

-Японд эх бэлтгэгч, дизайнерууд маш өндөр цалин авдаг юм гэсэн. Тиймээс манайд хямд өртгөөр хийлгээд, тэндээ худалддаг юм билээ. Мэдээж хямдхан ажиллах хүч харж байгаа хэрэг. Монгол залуус гадагшаа хэдэн мянгаараа явж хамгийн баг цалингаар ажилладаг. Гэтэл одоо эх орондоо харийнхны боол болоод л сууж байх шив дээ. “Ториган” компанийг манай улсад үйл ажиллагаа явуулдаг нэг томоохон компанийн салбар гэж сонссон. Бас л Японы хөрөнгө оруулалттай гэсэн шүү.

-Та нар тэгээд сард хэчнээн төгрөгийн ца лин авдаг юм бэ?

-350.000 орчим төгрөг л авдаг. Японд бол эх бэлтгэгч, дизайнерууд нэг сая хол давсан иен авдаг гэж сонссон.

-Тус компани комикс сэтгүүлээ энд хэвлэж гаргана гэж ярилцаж байна гэсэн. Чи энэ талаар дуулсан уу?

-Үгүй ээ, одоогоор мэдсэн юм алга. Хэрвээ тэгвэл мөнгийг ч хүүлэх биз (инээв).

Хэрвээ уг сэтгүүл манайд худалдаанд гарвал Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 7.2.1. Албан байгууллага, гудамж, талбай, хүүхдийн байгууллага, сургууль, оюутан, сурагчдын дотуур байр, хүнс, барааны зах, худалдаа, үзвэр үйлчилгээний газар худалдахыг, 7.2.2. Гар дээрээс худалдахыг, 7.2.3. 18 насанд хүрээгvй хүнээр худал дуулах, 18 насанд хүрээгvй хүнд худалдахыг хориглоно гэсэн заалтуудыг шууд зөрчих нь хэнд ч ойлгомжтой билээ. Дашрамд дурдахад, “Ториган” компани нь манай улсад чулуу бутлах үйл ажиллагаа явуулдаг нэгэн то моохон компанийн харьяа байгууллага бөгөөд тус компани нь ганцхан “Ториган”- аар зогсохгүй Төв аймгийн Өндөрширээтэд жуулчны баазтай аж.

Манай улсын хуулийг зөрчин үйл ажиллагаа явуул даг гаднын олон компани байдгийн нэгнийх нь хаалгаар ороход ийм байх юм. Холбогдох газрууд шалгах биз ээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.