Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГАД

  Үндэсний их баяр наадмыг сурвалжлах сурвалжлагчдын нэрсээ 2010 оны 6 дугаар сарын 15-ны дотор Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанд өгнө үү. Ингэхдээ бөх, хурдан морь, сур, шагай  сурвалжилна гэж тодотгож өгөөрэй. 
Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос Үндэсний их баяр наадмын тайлбарлагчдыг энэ сард багтаан сургалтад хамруулж бөхийн барилдаан, морины уралдаан, сур, шагайн харвааг  тайлбарлахад анхаарах зүйлс, тэдгээрийг сурвалжлахад ямар боломж олгох талаар танилцуулах юм.

Мөн салбар комиссын дарга нар бэлтгэл ажил ямар байгаа, бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харваа зэргийг энэ жил ямар дүрэм журмаар зохион байгуулах, наадамчдад үйлчлэх худалдаа үйлчилгээний талаар ярилцлага, тайлбар, тодруулга өгөх болно. 
Жич: Заасан хугацаанд сэтгүүлчдийн мэдүүлгээ ирүүлээгүй тохиолдолд наадам сурвалжлах мандат олгохгүй болохыг анхааруулж байна.

Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны
салбар хорооны дарга                                                       М.ОЮУНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.