Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслөөр өнөөдөр Иргэний танхимд хэлэлцүүлэг болж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх дээрх танхимаар нээлттэй хэлэлцэж буй анхны хуулийн төсөл нь энэ юм. Уг хэлэлцүүлэг нь хуулийн чанарыг сайжруулж, амьдралд ойртуулахын тулд иргэд, олон нийтийн багууллага, эрдэмтэн мэргэжилтнүүдийн саналыг сонсох, улмаар төсөлд тусгах зорилготой аж.
Анхны нээлттэй хэлэлцүүлэгт 50 орчим хүн оролцов. Тэдний олонх нь төслийн ерөнхий зарчим, үзэл баримтлалыг дэмжжээ. Гэвч үг үсэг, найруулгын алдаатай, иргэний гэхээсээ сэтгүүлчид хамаатай зохицуулалт ихтэй, мөн эрхийг хамгаалах хэсэг нь төслийн тавны нэг хувийг эзэлж байна гэх мэтээр саналаа хэлж байлаа.







0 Сэтгэгдэл